Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын зар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Мэдээлэл Технологи, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь:
- 1. Баянзүрх дүүргийн 5 болон 22-р хорооны гэр хорооллын 50 өрхийн хашаанд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савыг нийлүүлж, суурилуулах
- 2. Баянзүрх дүүргийн 22-р хорооны гэр хорооллын 25 өрхийн хашаанд нэвчилтгүй суурийн нүхтэй нүхэн жорлон барьж гүйцэтгэх
- 3. Дархан-Уул аймгийн Дархан сумын гэр хорооллын 15-20 өрхийн хашаанд нэвчилтгүй суурийн нүхтэй нүхэн жорлон барьж гүйцэтгэх
- 4. Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд 10 өрхийн амины орон сууц барих зориулалттай блок нийлүүлэх нийлүүлэгч сонгох сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
1-р ажил: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цаг хүртэл.
2,3,4-р ажил: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100,119,120,