ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Амьдрал ямар сайхан гэдгийг ойлгуулсан


    Намайг Өлзий гэдэг. Намайг бага байхад аав, ээж хоёр салаад би ээж, өргөмөл дүүтэйгээ 1-р хороололд орон сууцанд амьдарч өслөө. Зүүнхараагийн их сайн залуутай гэрлэж, 2 хүүхэдтэй болоод ээжтэйгээ хамт амьдардаг байлаа. Нөхөр маань үсчингээр ажиллахын зэрэгцээ наймаа хийгээд л.

    Гэтэл 1996 онд түгжрэл болоод, нас барчихсан. Охин Чимгээ, хүү Чингүүн нар маань их жоохон. Хадмуудаасаа нөхрийнхөө нас барсны гэрчилгээг авч хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авъя гэхэд өгөөгүй. Тэгтэл дүү маань байраа мөрийтэй тоглоомонд алдаад 1997 онд би ээж, хүүхдүүдтэйгээ 35,000 төгрөгтэй гэрээсээ явлаа.

    Ээж биднийг Яармагт хөлсний байранд оруулаад удаагүй байтал зүрх, уушги нь устаад эмнэлэгт хэвтэхэд 1998 онд би байрны мөнгөө төлж чадахгүй гараад хүүхэдтэйгээ 40 мянгатын орцнуудаар хонож байгаад Туулын бургасанд очлоо.

    Намайг архи ууж, тамхи татаж явахад манай хуучин байрны Батаа тааралдаад, “Үс чинь бөөстөж, хуурсдсан байна. Ингэж болохгүй ээ. Би чамд угаасаа сайн байсан юм чинь хоёулаа суучихъя” гээд биднийг байрандаа аваад ирсэн.

    Өвөө нь “Би лагерьт газар авч өгье. Та 2 ажилд сайн юм чинь арчлаад амьдарчихна” гээд Жигжидэд газар авч өглөө. Бид үхэр, тугал хариулж, ногоо тариад, 2 бага маань төрөөд сайхан амьдарч байтал нэг өдөр хадам ээж ирээд, “Би Батааг хүнтэй суулгана гээд ярьчихлаа” гээд л, 2 томыг маань шоглоод суулгахгүй байхаар нь би 4 хүүхдээ аваад 2000 онд Туулын бургасанд буцаад л очсон юм.

    Би Есүсийн цуглаанд очиж сургаал сонсож, архи уухаа багасгаж байлаа. Хүмүүс надад хувцас өгөхөөр нь би Нарантуул дээр зараад хүүхдүүддээ хувцас, хоол унд авч өгөөд, би өөрөө өлсөж цангахын эрхэнд гудамжинд тогтсон борооны ус хүртэл ууж явлаа.

    Ингээд хүнд байдалтай явхад ээж эмнэлгээс гараад, бид хөлсний байранд ороод сайхан амьдарч байтал ээжийн уушиг дахин устаад, эмнэлэгт хэвтээд, бид дахиад л гудамжинд гарсан. Биднийг траншейнд амьдарч байхад шөнө десант буулаа гэж хэлээд л хүмүүс хамаг хоол унд, гутал хувцас бүгдийг маань дээрэмдээд байхаар нь бид 1-р хорооллын арын дэнж дээр овоохойд амьдарлаа.

    Удалгүй 2005 онд ээж нас барсан. Тэгээд бүр хэцүүдэж явахдаа Дэлхийн Зөнгийн Гэрлээ багштай уулзахад надад “Та 4-н хүүхдээ манай төвд өг. Та энд ажилд ор.” гэж хэлсэн. Эцэг эхийн орлого нэмэгдүүлэх төвд намайг жижүүрийн ажилд оруулж өгсөнд нь би одоо хүртэл аягүй их баярладаг шүү дээ.

    Ажлаа хийж байхдаа хамт ажилладаг эгч нарын хаясан ноосыг түүгээд 2 шар тор дүүрсэн. Тэгэхэд нүдний шилний гэрний захиалга орж ирэв. Жамбаа багш маань аягүй сайхан сэтгэлтэй ч их чанга хүн шүү дээ. Ингэж тэгж хий гэж заагаад л, ийм тийм байна гэж өөг нь хэлээд л.

    Би хог шүүрдэж, цайг нь чанаж байхдаа тэдний ажлыг сайн харж аваад шөнөдөө 7-г хийгээд тавьчихлаа. Минийх хамгийн түрүүнд зарагдчихав. Тэгэхэд Жамбаа багш, “За, чи жижүүр хийх хүн биш байна. Чи ерөөсөө шууд энд ор” гээд надад малгай хийхийг зааж өгсөн.

    Хүүхдүүд маань төвд яваад, Дэлхийн Зөнгийн хүүхдүүдтэй хамт сургуульд сураад л. Дэлхийн Зөнгийн сургалтнуудад сууж, “Хүүхдээ зөв хүмүүжүүлснээр хүний амьдрал гэрэл гэгээтэй байдаг” гэдгийг сайтар ойлгосон.

    Гэрэлээ багш надад хонгилын үзүүрт гэрэл тусгасан. Жамбаа багш, Дэлхийн Зөнгийн ажилчид, хамт ажиллаж байгаа бүх эгч нар надад аягүй их тусалдаг байсан.

    Одоо охин маань Хөх хотын Багшийн их сургуулийн хэлний бэлтгэлд сурч байна. Хүү маань дархан хийж байна. Би оёдол, эсгий урлалаар ажиллаж байна.

    Өлзий, Хувиараа бизнес эрхлэгч




    Other projects implemented under the World Vision Program