Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • АНУ-ын ОУХА-ны санхүүжилттэй "Гамшигт тэсвэртэй хотууд" төсөл амжилттай хэрэгжлээ.

    Гамшигт тэсвэртэй хотууд санаачлага нь анх НҮБ-с 2010 онд гарч байсан юм.

    АНУ-ын ОУХА-ны (#USAID) санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад амжилттай хэрэгжлээ. Төслийн хаалтын үйл ажиллагаанд 21 аймгийн төлөөлө онлайнаар оролцлоо.

    Сүүлийн жилүүдэд дэлхий дахин болон Монгол Улсад гамшгийн давтамж жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Анх 2010 онд НҮБ-с санаачилсан "Гамшигт тэсвэртэй хотууд бий болгоё" уриалгад хувь нэмрээ оруулсан энэхүү төсөл Улаанбаатар болон Эрдэнэт хотуудын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Боловсрол, соёл урлагийн газар”, “Эрүүл мэндийн газар”, “Онцгой байдлын газар”, нийслэлийн 9 дүүрэг, Баян-Өндөр сумын 6 багт 2016-2020 онуудад амжилтай хэрэгжлээ.

    Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийн даван туулах чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын гамшгийн үед хариу арга хэмжээ авахад чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлэн ажиллаа.

    Мөн төслийн зарим ажлуудаас дурьдвал:

    • Төслийн зорилтот хороо багийн түвшинд 466 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн менежментийн багийг байгуулж, “Бэлэн бай” сургалтын модулиар сургагч багш бэлтгэн 27,210 иргэнд гамшийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олгосон.
    • Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтын өгөх зорилгоор Нийслэлийн ОБЕГ-т гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд “Аюулгүй өрх” сургалтын танхим, Орхон аймгийн Онцгой Байдлын Газарт “Аврагч Мазаалай”, “Аюулгүй Өрх”, “Галын аюулгүй байдлын сургалтын танхим”-уудыг тус тус тохижуулж сургалтын баазыг дэмжлээ.
    • Гамшгийн эрсдэлийг бууруулах “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн тойм судалгаа ”-г хийж тухайн орон нутаг болон иргэдийн оролцоотойгоор үер усны эрсдэлийг бууруулах авто замын гүүрэн гарц, ус зайлуулах хоолой, үерийн далан барих, цахилгааны монтажыг стандартын дагуу сольж шинэчлэх, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг эрсдэлийг бууруулах ажлууд хийгдлээ.
    • ОБЕГ-тай хамтран “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г боловсруулан нэвтрүүлж, гамшгийн эрсдлийн үнэлгээний мэдээллийн санд нэг цэгт төвлөрүүлэн олон нийтэд нээлтэй https://risk.nema.gov.mn/ вебсайтыг ашиглалтанд оруулав.

    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program