Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • АНУ-ын ОУХА-ын Монгол дахь Хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд зөвлөх Стив Винкэйтс Эрдэнэт хотод 2021 оны 12 сарын 9-ны өдөр айлчлал хийлээ

    Энэхүү айлчлалаар “Гамшигт тэсвэртэй хотууд” болон “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа. Тухайлбал, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой Байдлын Газрыг түшиглэн байгуулагдсан “Аврагч Мазаалай” хүүхдийн сургалтын танхим, иргэдэд зориулсан “Галын аюулгүй байдал”, “Аюулгүй өрх” сургалтын танхимуудтай танилцлаа.

    Түүнчлэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар Стив Винкэйтсийг хүлээн авч, төслийн хүрээнд гүйцэтгэж буй үйл ажиллагааны явцыг танилцуулж гал, унтраах дадлага сургуулилалтыг Орхон аймгийн Шанд багийн ЗДТГ-ын байранд иргэдийн оролцоотойгоор хийж үзүүлэв.

    Ноён Стив Винкэйтс энэхүү айлчлалыг дүгнэхдээ USAID-ын санхүүжилттэй хэрэгжиж буй уг төсөл нь орон нутаг дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байгаатай танилцахад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж орон нутаг болон төслийн багт талархав.


    Other projects implemented under the World Vision Program