Баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдал

Дэлхийн зөн аливаа гамшгийн үед хэрэгцээтэй хариу арга хэмжээг яаралтай авч хүүхдийн сайн сайхан байдлыг хангах нь нэн шаардлагатай гэж үздэг.
Бид хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа, цэвэр ус, гамшгийн хариу арга хэмжээ зэрэг чиглэлд хүмүүнлэгийн, хөгжлийн үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага юм. 1993 онд зудын гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслалцаа үзүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөг хүртэл хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг сайжруулахын төлөө Улаанбаатар хот болон 13 аймагт ажиллаж байна.

Өнгөрсөн зуны улирал гантай байсантай холбоотой зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл өндөр гарсан баруун бүсийн 6 аймгийн ихэнх сумдаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа зэрэг нь малчин өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Зудын эрсдэл нь цөөн малтай, олон хүүхэдтэй малчин өрхүүдэд илүү хүндээр тусч байна.

Өвөлжилт хүндэрч буй дээрх аймгуудын малчин өрхийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор "Хамтдаа давья" аяныг эхлүүлээд явж байна. Хүнд хэцүү цаг үед хариу нэхэлгүй туслах шиг сайхан зүйл үгүй. Баруун 6 аймагт нийт 59,000 малчин өрх байгаагаас амжиргааны түвшин доогуур, тусламж нэн шаардлагатай 3000 өрхийн хүүхдүүдэд бид аяны хүрээнд тусламжийн багцыг илгээхээр зорьж байна
Та 20.000, 30.000, 100.000 гэх мэт хэдэн төгрөгөөр ч аянд нэгдэх боломжтой. Байгууллага, хамт олноороо нэгдэн аянд оролцохыг урилаж байна. Эрсдэлд буй хүүхэд, гэр бүлд энэ өвлийг өнтэй давахад бид хамтдаа тусалж чадна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3HDlbEo