Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт далан, ус зайлуулах сувгийг барилгын ажил эхэллээ
Уг төсөл нь Дасан зохицох сан болон НҮБ-ын хамтарсан санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм

"Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх" төслийн хүрээнд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт хөрсний ус зайлуулах хоолой, далан сувгийн ажил хийгдэж байгаа билээ. Үүний хүрээнд 2020 оны 8 сарын 28-ны өдөр БЗД-ын 9-р хорооны нутаг дэвсгэрт Улиастай голын салаалсан гольдролыг үндсэн гольдролтой нийлүүлэх Далан ус зайлуулах 540 метер урттай суваг барих барилга угсралтын ажлыг “Тэнүүн төвөргөөн ХХК” гүйцэтгэж эхэллээ.

Тус ажил нь газрын гүний усны ундаргууд голын салаатай хамт урсан хур бороо элбэг үед үерийн эрсдэл үүсгэдэг байсан хэсгийг бүрэн хаах, Улиастай голын усыг ногоогоо услах зорилгоор салаалсан хэсгийг гольдролд нь буцааж оруулах, халиа дошингийн хамрах талбайн хүрээг багасгах зорилгоор хийгдэж байгаа. Энэхүү далангийн ажил хийгдсэнээр 519 өрхийн 2,200 орчим хүн ам үүнээс 400 орчим хүүхэд үерийн эрсдэлээс хамгаалагдаж байгаа юм.
