Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Бид хүүхэд бүрийг үндсэн эрхээ эдлэхэд нь хэрхэн тусалдаг вэ?

    Дэлхийн Зөн ОУБ-ын Залуу удирдагч У.Намуундарь НҮБ-ийн “Улс Төрийн Өндөр Төвшний Чуулга Уулзалт”-ын индэр дээрээс "Уур амьсгалын өөрчлөлт”-д анхаарлаа хандуулахыг хүслээ.


    Бид хүүхэд бүрийг үндсэн эрхээ эдлэхэд нь хэрхэн тусалдаг вэ?

    2019 оны 7 дугаар сарын 9-18-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-н “Улс Төрийн Өндөр Төвшний Чуулга Уулзалт”-д Монгол хүүхдүүдийг төлөөлөн Дэлхийн Зөн ОУБ-н Залуу удирдагч 14 настай У.Номундарь охин оролцоод ирсэн билээ.

    Тэрээр хурлын нээлтийн арга хэмжээнд “ТХЗ:13 Уур амьсгалын өөрчлөлт” хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг маш тодорхой илтгэж, олон улсын удирдагчдыг хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөн торниход одооноос эхлэн гол анхаарлаа хандуулахыг хүссэн.

    Үүнээс гадна хурлын эргэн тойронд зохион байгуулагдсан олон арга хэмжээнд оролцож, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлыг хөндөж ярьлаа.

    • НҮБ-н ЕНБД-н дэргэдэх Хүүхдийн Эсрэг Хүчирхийллийг зогсоох асуудлыг хариуцсан Тусгай Төлөөлөгч хадагтай Нажат Маала М-тэй тусгайлан уулзаж Монгол хүүхдүүдэд тулгараад буй хүүхдийн эрхийн тухай асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан.
    • Мөн тэрээр тус чуулга уулзалтын нэг гол үйл ажиллагаа болох “Хүүхдүүд бол ТХЗ 2030-ын Гол зүрх” сэдвийн доор ОУ-ын хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллагын удирдлагуудын нэгдсэн хуралдааныг тэргүүлж, зөвхөн Монгол төдийгүй ОУ-ын хүүхдүүдийн өмнө тулгараад буй эрт гэрлэлт, хууль бус, цагаач хүүхдүүдийн асуудал зэрэг хүүхдийн эрхийн зөрчлийн тулгамдаж буй асуудлаар бусад орны төлөөллүүдтэй хамт санал бодлоо илэрхийлэх боломж олдсон юм.

    У.Номундарь бэлтгэл ажлынхаа хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-аас 2017-2021 онд хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” аяны хүрээнд Монгол орны баруун, зүүн, төвийн аймгууд болоод УБ хотоор хүүхэд хамгааллын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн үйлчилгээ үзүүлэгч нартай уулзалт ярилцлага хийж, хэрэгцээ шаардлагыг сонсон бодиттой ойлголт, мэдлэгтэй болсон юм.

    Дэлхийн Зөн байгууллага ДЭЛХИЙ ДАЯАР “хамтдаа ядуурлын үндсэн шалтгааныг шийдэх замаар 200 гаруй сая эмзэг бүлгийн хүүхдүүдийн амьдралд эерэг нөлөөллийг үзүүлдэг”


    Other projects implemented under the World Vision Program