Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Бизнесийн зээл болон хөрөнгө оруулалтын талаар цогц мэдээлэл өгөх уулзалт боллоо

    Европын Холбооны санхүүжилттэй төсөл нь 4 дэхь жилдээ Завхан аймагт амжилттай хэрэгжиж байгаа юм.

    Eвропын Холбооны “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний Нийгмийн Байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд 2019-2020 онуудад 59 үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулан сургалт болон тоног төхөөрөмжөөр дэмжсэн билээ. Эдгээр бүлгүүдийн гишүүдэд зориулан КОВИД-ын хүндрэлтэй нөхцөл байдлын үед  бизнесээ тогтвортой явуулах, өргөжүүлэх боломж олгох зорилгоор бизнесийн зээл болон хөрөнгө оруулалтын талаар цогц мэдээлэл өгөх сургалт уулзалтыг 2021 оны 3 сарын 11-ний өдөр зохион байгууллаа. 

    Уг уулзалтад Монгол банк болон арилжааны банкуудын орон нутаг дахь салбарууд, USAID санхүүжилттэй BEST хөтөлбөр, аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуй Жижиг Дунд Үйлдвэрийн Газар (ХХААЖДҮГ), Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс (ХХҮХ) хамтран оролцлоо.

    Монгол банкны Завхан дахь салбар, Засгийн Газраас COVID нөхцөлд байдалд эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц хөтөлбөрийн ерөнхий журам танилцуулсан. Эдийн засгийг дэмжих жилийн 3%ийн хүүтэй зээл нь банкуудаар дамжих олгогдох тул Төрийн банк. Хаан банк, Хас банкны салбарууд Монгол банкнаас гаргасан ерөнхий журамд нийцүүлэн өөрсдийн банкнаас тавьж буй нэмэлт шаардлагууд болон боломжуудыг танилцууллаа.  Мөн банкууд өөрсдийн санхүүжүүлдэг бизнесийн бусад зээлүүд болох “Ногоон зээл, Бичил  бизнес, Эмэгтэйчүүдийн бизнес дэмжих, эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл” зэрэг банкны бүтээгдэхүүний талаарх нэмэлт мэдээллийг өглөө.

    Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуй Жижиг Дунд Үйлдвэрийн Газар (ХХААЖДҮГ) нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээл болон бусад тусламжуудын талаар  Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс (ХХҮХ) нь залуучуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, ажлын байр нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих зэрэг 6 хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

    Мөн Завхан аймагт хэрэгжиж буй USAID санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, тавигдах шаардлага болон хүсэлт гаргах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө танилцууллаа.

    Энэхүү уулзалт нь төслөөр дэмжигдсэн үйлдвэрлэгч бүлгүүд бизнесээ тогтвортой явуулах, өргөжүүлэх боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авч сонирхсон зээл тусламжид хамрагдах бололцоотой боллоо. Уулзалтаар бүлгийн гишүүд сонирхсон зээл тусламжийн талаар асуулт асууж хариулт авсан нь тус уулзалтын давуу тал байлаа.  


    Other projects implemented under the World Vision Program