Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • "Бэлэн бай" сургалтын модуль хичээлээр сургагч багш нар бэлтгэлээ

    Энэхүү сургалт нь 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

    Улаанбаатар, 2021 оны 03-р сарын 03-ны өдөр: АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “БЭЛЭН БАЙ” сургалтын модуль хичээлээр сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

    Онцгой байдлын ерөнхий газар болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтран зохион байгуулсан энэхүү сургалтад Нийслэл болон орон нутгийн ОБГ-ын мэргэжилтнүүд, ДЗМОУБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилчид, сайн дурын сургагч багш болон төслийн зорилтот орон нутгуудын сургагч багш нар хамрагдав.

    Уг сургалтад хамрагдсанаар нийслэл, орон нутагт бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид иргэдэд аюул, ослоос ангид амьдрах, аюулгүй байдлаа өөрсдөө хангах талаар мэдлэг, чадварыг дадлыг илүү ойроос олгох ач холбогдолтой юм.


    Other projects implemented under the World Vision Program