Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ

    ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

    Хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэмэгдүүлж улмаар орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт өртсөн хүн ам, өрхөд тусламж үзүүлэхэд нөлөөлөх зорилготойгоор дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэв.

    Үүний үр дүнд өнгөрсөн онуудтай харьцуулахад байгууллагын стратегийн гамшгийн менежтентийг сайжруулах чиглэлд тусгагдсан 2 гол шалгуур үзүүлэлтийн үр дүн 4.4 ба 7.9%-р өссөн дүнтэй байна.

    • "Сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" сэдэвт Үндэсний форумыг зохион байгуулсан ба энэхүү стратегийн форумд Засгийн газрын яам, агентлагууд, орон нутгийн засаг захиргаад, Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын байгууллагууд, сургууль, цэцэрлэг, багш, сурагчид гээд 250 гаруй төлөөлөгчид оролцжээ. Форумын гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн.

    • "Өсвөрийн аврагч" бүлэг нь гамшгаас хамгаалах боловсролыг үе тэнгийн хүүхдүүддээ зааж сургах зорилготой хүүхдүүдийн бүлэг юм. Бүлгийн хүүхдүүд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төрөл бүрийн сургалт, яриа таниулга хийхээс гадна хэрхэн аюул, ослоос өөрийгөө хамгаалах, бусад хүүхдүүдэд туслах талаар зааж сургадаг. ЕБС-иудад түшиглэн нийт 117 Өсвөрийн аврагч бүлэг байгуулан, 4000 гаруй хүүхдийг уг бүлэгт хамруулан аюулгүй амьдрах арга ухаанд сургаж байна. Бүлгийн хүүхдүүд нь хүүхдэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай болжээ.

    • "Гамшгийн эрсдэлийг бууруулахад суралцъя, хэвшүүлье, нөлөөлье" сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг үндэсний хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд зохион байгууллаа. Хүүхдүүд гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгах, бусдад хуваалцах, мөн орон нутагтаа тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах ажлуудыг хийх санал, санаачлагыг насанд хүргэгчдэд хүргэсэн чухал арга хэмжээ болсон.

    • Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ, сургалт, яриа таниулга гэх мэт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох арга хэмжээнүүдэд 2016-2017 онууд орон нутгийн 7, 768 иргэнийг оролцуулсан.

    Зудад өртсөн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүллээ

    2016-2017 ондихэнх нутгаар өвөлжилт хүндэрч цөөн малтай, эмзэг бүлгийн малчин иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Дэлхийн Зөн Монгол ОУБ зудад өртсөн 7 аймгийн 38 сумын нийт 2470 малчин өрхөд хоол хүнс, малын тэжээл гэх мэт нэн тэргүүний хэрэгцээт зүйлээ авахад нь тусламж үзүүлэв.

    Энэхүү тусламжийн үйл ажиллагаа нь малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон малаа зуданд алдажөрхийнхоол хүнс, дулаан хувцас гэх мэт эрүүл мэнддээ чухал шаардлагатай хэрэглээгээ багасгах зэргээрхүүхдэдшууд нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор хэрэгжсэн.

    Мөн түүнчлэн төсөлд хамрагдсан малчин өрхүүдэд өвөлжилт хүндэрсэн үед уламжлалт мал маллагааны арга ухааныг ашиглан мал аж ахуйгаа хэрхэн хамгаалах талаар заавар, зөвлөмжийг хүргэв.

    Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах төсөл

    “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах” төсөл нь “Сургуулийн цогц аюулгүй байдал” олон улсын санаалчилгыг Монгол улсын боловсролын салбарт нэвтрүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжсэн.

    Төсөл “Сургуулийн цогц аюулгүй” байдлын гурван тулгуур болох Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал; Сургуулийн гамшгийн менежмент; Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжсэнээс дараах томоохон үр дүнгүүд гарсан.

    - Төслийн хүрээнд “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдийнудирдан зохион байгуулсан гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах чиглэлийн сургалтанд нийт 14,686 хүүхэд, мөн багш, ажилтан эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 2,470 хүн хамрагдсан.

    - “Сургуулийн цогц аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдаж сургуулийн гамшгийн менежмент, аюулгүй байдалд хамааралтай бодлого, стандартыг сайжруулах тал дээр шийвэр гаргагч нарт нөлөөлөх санал, зөвлөмж гарган харьяа төрийн байгууллагуудад хүргэсэн.

    - БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн багш ажилтануудад зориулсан “Сургуулийн гамшгийн менежмент” гарын авлагыг боловсруулан гаргасан.

    Гамшигт тэсвэртэй Улаанбаатар

    Уг төсөл нь нийслэлийн төрийн захиргаа болон, мэргэжлийн байгууллагуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн гамшгийн менежмент болон төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.

    Өнгөрсөн жил нийт 2,313 хүн гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтанд хамрагдсан бөгөөд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

    - Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийг үнэлэх үнэлгээний аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлал нь байгууллагыг гамшгийн эрсдэлийн менежмент, эмзэг байдлын оноонд суурилан тодорхойлдог.

    - Байгууллагын гамшгаас хамгаалах дадлага сургууль хийх арга зүйн зөвлөмж боловсруулсан. Энэ дадлага сургуулилалт нь гамшиг тохиолдоогүй тайван цагт гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд тэр бүр хамтран ажиллаад байдаггүй оролцогч талуудад уулзах боломжийг олгож бэлэн байдлыг хангахад чухал үүрэгтэй. Төслийн зорилтот байгууллагууд болон гамшгийн менежментийн багийн гишүүдэд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

    Нийслэлийн онцгой байдлын газар болон дүүргийн онцгой байдлын хэлтэсүүдэд гамшгийн үед хариу арга хэмжээ авах, аврах ажиллагаанд зориулан тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

    - Төслийн зорилтот 9 хороонд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ”-гиргэдийн оролцоотойгоор хийсэн. Энэ үнэлгээгээр тухайн орон нутгийн эрсдэлтэй газрууд, өндөр эрсдэлтэй газар амьдардаг хүн ам болон эмзэг бүлгийн хүн амыг тодорхойлдог. Оролцогчид үнэлгээнд суурилан эрсдэл эмзэг байдлаа эрэмбэлэн гаргаж эрсдэлийг бууруулах нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.