Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” арга хэмжээний хүрээнд салбарын эрдэмтдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

    АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн үйл ажиллагааны хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

    Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцлоо.

    Энэхүү арга хэмжээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БШУЯ, Шинжлэх ухааны академи, УЦУОСМХ, Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ДХИС-ын Онцгой байдлын сургууль, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, яам, эрдэм шинжилгээний хүрээлэн болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, МУЗН, эрдэмтэн судлаачид оролцлоо.

    Хэлэлцүүлгийн арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах реферант, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядаг “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх нь”, ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, профессор М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтөөс эдийн засагт үзүүлэх эрсдэл, эмзэг байдлын судалгаа”, УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүнийг бууруулахад анхаарах асуудал”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Одонбаатар “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” арга хэмжээ нь 2022 оны 3 сар хүртэл үргэлжлэх ба дараах агуулгын хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн уралдааныг зарлаж байна.

    Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад та өөрийн хувь нэмрийг оруулж идэвхтэй оролцоорой.


    Other projects implemented under the World Vision Program