Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • "Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй @USAIDMongolia-ын санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нар хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдэг илтгэлүүдийн эзэд тодорлоо.

    Энэхүү арга хэмжээний гол зорилго нь: Судлаач, эрдэмтдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж урамшуулах, нийтийн хүртээл болгох, шинжлэх ухаанч иновацыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахад оршино.

    Энэхүү уралдааны 1-р шат нь "Эрдэмтдийг үг" хэлэлцүүлэг хийгдэн эхэлж 5 сарын туршид үргэлжлэв. Тус уралдааны хоёрдугаар шатанд 9 илтгэл хэлэлцүүлснээс Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч, докторант Б.ОтгонбаярҮерийн аюулаас хамгаалах зурвас газрын хил заагийг тодотгон тогтоох асуудал Улаанбаатар хотын баруун уулын системийн жишээн дээрилтгэлээрээ тэргүүллээ.

    Дэд байрт Азийн хөгжлийн банкны МОН-3594 төслийн мэргэжилтэн, магистр, Л.Отгонбаяр “Ой, хээрийн түймрийн эрсдэлийн загварчлал”,МонМап” ХХК-ийн газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Т.БилгүүнтөгсОй хээрийн түймрийн эрсдэлийг Веб-д суурилсан олон хүчин зүйлийн аргаар тооцоолох нь” илтгэлүүд шалгарсан юм.

    Харин гутгаар байрт доктор С.Базаррагчаа Хот суурин газрын объектын гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд орчин үеийн арга техникийг ашиглах нь”, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, доктор Д.Дуламсүрэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүний өнөөгийн байдал” илтгэлүүд шалгарч, тусгай байрт Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Хивэгч малаас ялгарч байгаа метан хий тодорхойлсон дүн” илтгэл шалгарсан байна.


    Other projects implemented under the World Vision Program