Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Гамшигт тэсвэртэй орон нутгууд төсөл

    -

    Төслийн нэр: Дэлхийн Зөн Монгол ОУБ “Гамшигт тэсвэртэй орон нутгууд”  төсөл

    Зөвлөх үйлчилгээний ажлын Зар

    Энэхүү зөвлөх үйлчилгээгээр дамжуулан гамшгийн хариу арга хэжээ авах чиглэлээр Монгол улсад болон Олон улсын хэмжээнд  авч хэрэгжүүлдэг, дагаж мөрддөг, бодлогын баримт бичиг, дүрэм, журам, стандартуудад дүн шинжилгээ хийж, үүний үр дүнд тулгуурлан сайн дурынханд зориулагдсан гарын авлага боловсруулах зөвлөх баг болон байгууллагыг сонгон шалгаруулна.

    Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага:

    Зөвлөх (аж ахуйн нэгж/ зөвлөх баг) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

    Зөвлөх баг нь Монгол улсын болон Олон улсын бодлогын баримт бичиг (хууль тогтоомж, дүрэм журам, стандарт)-д судалгаа, шинжилгээ хийх, судалгааны аргазүй эзэмшсэн, судалгааны тайлан гаргах, гарын авлага боловсруулж байсан дадлага туршлагатай хуулийн этгээд эсвэл дараах шаардлагуудыг хангасан зөвлөх баг байж болно.

    Үүнд:

    • ­ Багийн гишүүдийн бүрэлдэхүүнд гамшгийн менежмент, боловсрол судлал, заах арга зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач,  хэвлэлийн эх бэлтгэх ур чадвар бүхий дизайнер, зураачтай байна;
    • ­ Багийн гишүүд бичиг баримт судлах, шинжилгээ хийх Англи хэлтэй байх;
    • ­ Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, оюуны өмчийн талаарх мэдлэг ойлголттой байх;
    • ­ Багаар ажиллах чадвартай, ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, үүрэг хариуцлага хүлээж чадвартай байх;

    Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани болон багийн бүрдүүлэх материал

    • ­ Зөвлөхөөр ажиллахыг хүссэн албан өргөдөл;
    • ­ Санал болгож буй ажлыг шаардлагын дагуу хийж гүйцэтгэхийг бүрэн харуулсан дэлгэрэнгүй анкет (товч намтар, ажлын туршлага, боловсрол гэх мэт);
    • ­ Энэхүү ажлын даалгаварт тусгагдсан агуулгын хүрээнд хийгдэх дүн шинжилгээг хийх ажлын төлөвлөгөө, боловсруулах гарын авлагын агуулга, шинэлэг тал, бүрдэл хэсэг зэргийг багтаасан саналыг төслийг боловсруулан ирүүлэх;
    • ­ Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд болон баг нь тавигдах шаардлагад заасан  бүрэлдэхүүнтэй байх ба багийн гишүүд/байгууллагын танилцуулга, диплом/гэрчилгээний хуулбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/холбогдох нотлох материалууд);
    • ­ Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт тусгагдсан ажил үйлчилгээ эсвэл үүнтэй адилтгах чиглэлээр хамтран ажиллаж буй/ ажиллаж байсан газрын 2-оос доошгүй тодорхойлолт, гүйцэтгэж байсан ажил үйлчилгээний цахим линк, хэвлэмэл материал зэргийг хавсаргах;
    • ­ Ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын задаргааг дэлгэрэнгүй тусгасан үнийн саналыг ирүүлэх;

    Материал хүлээн авах сүүлийн хугацаа

    Материал хүлээн авах хугацаа 2022 оны 04-р сарын 01-ны өдрийн 16:00 цаг


    Other projects implemented under the World Vision Program