Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн санхүүжилттэй төслийн хүрээнд Сургагч багш бэлтгэлээ
Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид өөрсдийн олж авсан мэдлэгээ түгээж ажиллах боломжтой болох юм

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн “ОУБ болон ХНХЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах төсөл”-н хүрээнд сургагч багш бэлтгэх практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтанд Улаанбаатар хотын 3 МБСБ Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн Полтитехник Коллежийн захирлууд, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, эцэг эх болон оюутнуудын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.

Сургалтанд хамрагдсан Сургагч баг нар цаашид Цар тахал, Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох арга зүйн мэдлэг чадварт суралцлаа.
НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг бууруулах газраас санаачилсан "Аюулгүй сургууль" олон улсын санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү сургалтын үр дүнд Барилгын Политехник коллежийн хийчээлийн байр болон гадна орчины гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан юм.
