Германы Олон Улсын Хамтын ажиллаганы Нийгэмлэгийн санхүүжилттэй Ковид-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэхүү төсөл нь Германы ОУХН-ын санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм

УЛААНБААТАР ХОТ, 2020-оны 10-р сарын 29: Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Ковид-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах төслийн нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын нийт 7 МСҮТ-ийн цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах ялангуяа Ус, орчны эрүүл ахуйн мэдлэг олгох зорилготой юм.

Төслийн хүрээнд МБСБ-ийн багш, албан хаагчид, сурагчдын ус орчны эрүүл ахуйн дадал эзэмшихэд чадваржуулах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах болон төрөл бүрийн хэвлэмэл материал, гарын авлага, дижитал контентуудыг боловсруулах юм.
Төсөлд нийт 8,000 шууд болон 44,600 шууд бус төслийн үр шим хүртэгчид хамрагдана.
