Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил
Илүү дээр маргаашийг хамтдаа бүтээе!
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Говьсүмбэр аймаг дахь Бор-Өндөр 1 Орон нутгийн хөтөлбөрийн Жолоочийн ажлын байр

    2021-02-19 09:00 - 2021-03-05 17:30
    Сүмбэр сум, Говьсүмбэр аймаг

    Энэхүү ажилтны гол үүрэг нь захиргаа аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлаг хариуцаж, байгууллагын ажилтнуудын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах юм.

    Ажилтан сонгох шалгуур

    • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд амьдардаг байх
    • Жолооны В, С, Д ангилалтай байх
    • Сүүлийн 6 жил жолоочоор албан байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх
    • Машиндаа засвар үйлчилгээ хийх чадвартай байх
    • Бусадтай харилцах харьцааны өндөр чадвартай байх
    • Эмзэг бүлгийн айл өрх, хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй байх
    • Өөрийн амьдрал, биеэ авч явах байдлаараа бусдад үлгэрлэн, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах эрмэлзэл, урам зоригтой байх
    • Багаар ажиллах чадвартай байх
    • Хөдөө орон нутгаар олон хоногоор аялах боломжтой байх
    • Муу зуршилгүй байх
    • Дэлхийн зөн ОУБ-ын зорилго, зарчим, үнэт зүйлсийг баримтлан ажиллах

    Өргөдөл гаргах журам:

    Хэрэв та уг ажлын байрыг сонирхож байвал анкет бөглөх /оффис дээрээс авах/, товч намтар, хорооны тодорхойлолт, жолооны үнэмлэхний хуулбар, сургууль төгссөн дипломын хуулбар эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, ажиллаж байсан газрын тодорхойлолт, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэн, битүүмжлэн дугтуйлж 2021 оны 03 дугаар сарын 05-ны 17:30 цагаас өмнө доорхи хаягаар авчирч өгнө үү.

    Материал ирүүлсэн хүмүүсээс 2 үе шаттай жолооны шалгалт, ярилцлага авах ба ярилцлагад тэнцсэн хүнийг ажилд авч гэрээ хийнэ.


    Хаяг: Говьсүмбэр, Сүмбэр сум, Их сансар, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөтөлбөр

    Утас: 70543028


    Other projects implemented under the World Vision Program