Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Грантын төсөл

    ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ЗАВХАН АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ӨСӨЛТӨНД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ

    Уг төслийг бид Дэлхийн Зөн Францын салбараараа дамжуулан Европын холбооноос санхүүжилт авч Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл, бусад ИНБ-ууд хамтран 2018 оноос эхлэн 4 жилийн хугацаатай тус аймгийн 12 суманд хэрэгжүүлэхээр болсон.
    Төсөл Завхан аймгийн ИНБ-уудыг чадавхжуулж, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагууд болон бусад байгууллагуудтай хамтран эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой.

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлууд:

    - ИНБ-уудын сүлжээг бий болгож сүлжээний Зохицуулах зөвлөлийг 7 ИНБ-ын төлөөлөлтэй байгуулсан
    - Нийт 13 удаагийн сургалтаар 20 гаруй ИНБ-ын 400 гаруй хүнийг хувь хүний хөгжил, манлайлал, санхүүгийн менежмент, байгууллагын алсын хараа, стратеги хэрхэн боловсруулах, төсөл хэрхэн бичих зэрэг сургалтуудад хамруулсан
    - Өмнө нь эрүүл мэнд, боловсрол зэрэг тогтсон стандарттай салбарт хэрэгжүүлж ирсэн "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг энэ төслийн хүрээнд "эдийн засаг" гэсэн стандарт тогтоох боломжгүй том салбарт анх удаа хэрэгжүүлж байна
    - Сургалтад хамрагдсан ИНБ-уудын зарим нь өөрсдөө бие даан төсөл бичиж Нээлттэй Нийгэм Форум, Азийн Сан болон бусад ОУБ-уудад санал болгон жижиг төслүүдийг авч амжилттай хэрэгжүүлсэн.


    ЕВРОПЫН ХОЛБОО БА ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ “ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЁ” ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ

     Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Иймээс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг урт хугацаанд тогтвортой бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг сайжруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага бий болоод байна.

    “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийг 2020-2021 оны хооронд хоёр жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. 

    Уг төслийн зорилго нь Монголд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  иргэний нийгмийн байгууллагуудын ур чадвар, уялдаа холбоог сайжруулах замаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнээс хамгаалах арга хэмжээг бэхжүүлэх юм.

    Төслийн дэд зорилтын хүрээнд:

    1.Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооход иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгон чадавхжуулж тэдний дуу хоолой, нөлөөллийг нэмэгдүүлнэ.

     2.Иргэний нийгмийн байгууллагууд нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг сайжруулахад орон нутгийн иргэд болон үүрэг хүлээгчидтэй хамтран ажиллана.

    Төсөл хэрэгжсэнээр:

    1.Иргэний нийгмийн байгууллагуудын чадавх, харилцаа холбоо, нөлөөллийг сайжруулах замаар тэдний зүгээс хүүхдийн эсрэг  бэлгийн хүчирхийлэлд үзүүлэх хариу үйлчилгээг сайжруулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох;

    2.Эцэг эх, асран хамгаалагч, сургууль, эцэг эхийн зөвлөл болон олон нийтийн оролцоо, хандлага идэвхийг нэмэгдүүлэх, аюулгүй орчинг улам сайжруулах, эерэг өөрчлөлтийг авчрах;

    3.Энэ төрлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах хариу үйлчилгээг сайжруулах тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг үр дүнгүүд хүлээгдэж буй юм.

    УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН ҮЕРИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

    НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын Хабитат) нь 2006 оноос хойш Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрахад таатай суурьшлын бүс болгож хөгжүүлэх стратеги боловсруулах, тэрхүү стратегийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын захиргаанд техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлж ирсэн юм. НҮБ-ын Хабитатын  багаас гэр хорооллын нөхцөлийг оршин суугчдын оролцоотойгоор сайжруулан хөгжүүлэх арга туршлага дээрээ үндэслэн “Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх” төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд болон үерийн аюултай бүсэд орших 10 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлж байна.

    Төслийн зорилго

    Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 10 хорооны уур  амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлэхэд оршино..

    Төслийн зорилтууд

         1. Уур амьсгалын өөрчлөлт, үерийн аюул, эрсдэл, эмзэг байдлын талаар судалгаа, анализ хийх, мэдлэг, мэдээллийг             сайжруулах, үерийн эрсдэлийг багасгах газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах;

         2.Гэр хорооллын үерийн аюул, гамшгийг тэсвэрлэх чадавхийг дүүрэг, хороо, хэсгийн түвшинд дээшлүүлэх үйл                         ажиллагаа явуулах, оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;

         3.Сонгосон гэр хороололд үерээс хамгаалах байгууламж барих, үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх;

         4. Үерийн эрсдэлийг багасгах талаар сурсан сургамж, сайн туршлагыг тэмдэглэн үлдээх,  дэлгэрүүлэн түгээх

    Хэрэгжих талбар: Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25, 40, 41, 42; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороод

    Иргэдийн оролцоог хангах талаар хийгдэж буй үйл ажиллагаа

    Анхдагч бүлэг: 10-20 гишүүнтэй амьдрах орчноо сайжруулах, эрүүл, цэвэр байлгах болон хуримтлалын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн бүлэг оршин суугчид

    Оршин суугчдын зөвлөл: Анхдагч бүлгүүдийн удирдагчид эсвэл төлөөлөгчид тухайн хэсэг газрын хувьд  хэд хэдэн анхдагч бүлгүүдийг нэгтгэсэн Оршин суугчдын зөвлөл байгуулж байна.

    2022 оны 1 сарын байдлаар нийт 1176 өрхийг хамарсан 89 анхдагч бүлэг байгуулагдан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрсдийн амьдарч буй орчноо хамтдаа сайжруулах зэргээр хамтран ажиллаж байна. Мөн БЗД-ийн 9р хороонд 1066м үерийн хамгаалалтын суваг, 550м шороон далан , СХД-ийн 40р хороонд 1571м хөрсний ус шүүрүүлэх хоолой, 883м болон 446м үерийн ус зайлуулах хоолой 2-ыг барьж ашиглалтанд оруулаад байна. Ингэснээрээ нийт 221.9га талбай болон 3419 өрх үерийн эрсдлээс хамгаалагдаад байна.

    Төсөл хэрэгжих хугацаа: 2019-2023 (5 жил)

    Гамшигт тэсвэртэй хотууд төсөл

    Дэлхийн зөн Монгол ОУБ нь 2016-2018 онд АНУ-ын ОУХА-ын Гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг Улаанбаатар хотын 9 дүүргийн 9 хороо болон 4 байгууллагын түвшинд амжилттай хэрэгжүүлсэний үндсэн дээр “Гамшигт тэсврэтэй хотууд” төслийг залгамж болгон хэрэгжүүлэхээр болсон.

    Төсөл нь  НҮБ-ын Гамшгийг Бууруулах Олон Улсын Стратегийн байгууллагаас санаачилсан “Making Cities Resilient” буюу “Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” хөдөлгөөнийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшиний гамшгийн менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж, Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрт хувь нэмрээ оруулна.

    Төслийн зорилго:

    Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулж, хот, суурийн газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх.

    Төслийн зорилтууд

    1. 1. Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах болон гамшгийн менежментийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулна.
    2. 2. Байгууллагууд болон өрхүүдийн гамшгийн үеийн бэлэн байдлын чадавхыг нэмэгдүүлнэ
    3. 3. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийн менежментийн хүрээнд бодлого, төлөвлөлт, стратегийг сайжруулах

    Орон нутгийн түвшинд гамшгийн менежмент, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр хийгдэх ажлууд:

    • Олон нийтийн оролцоотой гамшгийн менежментийн чадавхийг олон нийтэд сурталчлах
    • Олон нийтийг хамарсан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах замаар өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангахад чиглэгдсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх.
    • Төслийн зорилтот хороод болон багуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
    • Орон нутгийн сургагч багшаар дамжуулан өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг сайжруулах
    • Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн бодлого, төлөвлөлтийг эрсдэлийн үнэлгээ ба судалгаанд суурилан боловсруулан, авч хэрэгжүүлэх.
    •  Төслийн зорилтот орон нутгуудад голлон тохиолддог аюулт үзэгдлүүдийг тодорхойлох, олон нийтийн оролцоотойгоор тухайн орон нутгийн нөөц бололцоо, чадавхид суурилсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх

    Хэрэгжих газар: Улаанбаатар хотын 9 дүүргийн 9 хороо (БХД 1-р хороо, БЗД  27-р хороо, БГД 9-р хороо, Багануур 3-р хороо, НД 3-р хороо, ЧД 18-р хороо, СБД 18-р хороо, СБД СХД 21-р хороо, ХД 13-р хороо)

    Орхон аймгийн 4 байгууллага:

    • Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
    • Орхон аймгийн Эрүүл мэндийн газар
    • Орхон аймгийн Онцгой байдлын газар

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 баг (Эрдэнэ, Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаан чулуут)

    Төсөл хэрэгжих хугацаа: 2018 -2020 он (2 жил)

    НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилттэй “Завхан аймгийн сургууль, дотуур байранд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй,  ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн загвар гаргаж байгуулах” төсөл

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилт-6 нь хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн  байгууламжийн тогтвортой менежментээр хангахад чиглэдэг. Гэвч Монгол Улсад гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь нүхэн жорлон ашиглаж, хөдөөгийн сургууль, дотуур байрны 80 хувь нь ариун цэврийн   байгууламжгүй, сумын эрүүл мэндийн төвүүдийн 70.5 хувь нь нүхэн жорлонтой бөгөөд ердөө 14.1 хувь нь төвлөрсөн цэвэр ус хангамжинд холбогдсон байдаг. Нүхэн жорлон нь халдварт өвчин, томуугийн халууралт, цусан суулга, гепатит А  зэрэг халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн суулгалт өвчин нь манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр  Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 2019 оны 12-р сараас эхлэн “WASH” төслийг Завхан аймгийн 3 сумдад хэрэгжүүлж байна.

    Сүүлийн 5 жилийн хугацаанд Дэлхийн Зөн Монгол ОУБ нь Мобиком корпорацитай хамтран хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжаар хангах зорилготой “WASH” төслийг сүүлийн 5 жилд тасралтгүй хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд нийт 17 аймгийн 88 сумын 58,000 гаруй хүүхдэд хүрч төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтарсан амжилттай жишиг болж байна.

    Төслөөс хүлээгдэж буй үр дүн:

    1. 1. Завхан аймгийн 3 суманд уур амьсгалд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлт бүхий шинэлэг цэвэрлэх байгууламжийн 3 төрлийн дизайн гаргах;
    2. 2. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны 350 орчим хүүхэд сайжруулсан WASH байгууламжийг ашиглах боломж бүрдэх;
    3. 3. Зорилтот 1 суманд сайжруулсан, шинэлэг, ухаалаг систем бүхий усны худаг гаргах;
    4. 4. Зорилтот 1 суманд шинэлэг, нийтийн халуун усны газар байгуулах;

    Төслийн зорилтууд:

    1-р зорилт: Хүүхдүүд (үүнд охид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд багтсан болно) өөрсдийн орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй WASH байгууламжаар хангагдах;

    2-р зорилт: Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж удирдах, баримтжуулах;

    Хамрах хүрээ: Завхан аймгийн 3 сумд (3 байгууламж)

    Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 12-р сараас 2020 оны 11-р сар хүртэл

    Лоринет сангийн санхүүжилттэй COVID-19 халдварын үеийн хүмүүнлэгийн тусламжийн төсөл

    Төсөл хэрэгжих үндэслэл

    2020 оны 01-р сарын 3 дахь долоо хоногт Ковид-19 вирусын халдварын тохиолдол огцом нэмэгдэж эхлэхэд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн нэвтрэх цэгүүдийг 01-р сарын 27-нд хаах шийдвэр гаргаж улмаар 2020 он 01-р сарын сүүлчээр МУ-ын бүх хилийг хааж, хатуу хязгаарлалтын арга хэмжээ авсан. Энэ халдвар хамгаалалтын арга хэмжээний үед сургуулийн үйл ажиллагааг зогсоох, үе тэнгийнхний дэмжлэг, орлогоо алдах, зэргээс хамааран сөрөг нөлөөлөл эмзэг өрхүүд ялангуяа тэдний хүүхдүүдэд аль хэдийн нэмэгджээ. Иймд зорилтот бүлгийн хүүхдүүдэд хорио цээрийн дэглэмтэй байх хугацаанд үзүүлэх тусламжийн санхүүжилтийг яаралтай гаргах нь нэн чухал юм.

    Нөлөөлөлд өртсөн, хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлийн хэрэгцээ: Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэнд, хүнс тэжээлийн дэмжлэг тусламж, нэмэлт тэжээл, амин дэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт үндсэн хэрэгцээт хангамж шаардлагатай байдал үүссэн юм.

    Хүүхэд ба тэдний гэр бүлд үзүүлэх нийгэм, эдийн засгийн нөлөөлөл: Ковид-19 халдварын нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөө Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд хамгийн хүндээр тусч байна. Ихэнх ядуу амьдарч байгаа хүүхдүүдэд Ковид-19-ийн хариу арга хэмжээний сөрөг үр дагавар нь тэднийг улам хүнд байдалд оруулах эрсдэлтэй юм.

    Зорилтот орон нутаг ба үр шим хүртэгчид: 

    Ковид-19 хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хариу арга хэмжээг төсөл хэрэгжиж буй Багахангай, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар зэрэг ядуусын хороолол болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд чиглэж ажиллах юм. Төсөл нь давхардсан тоог багасгах, хамгийн их хэрэгцээтэй байгаа хүмүүст илүү сайн хүрэх зорилгоор зорилтот газруудад хоол тэжээл, үндсэн хэрэгцээний дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана.

    Төслийн зорилго: Зорилтот бүлгийн хүүхдүүд, ялангуяа хамгийн эмзэг бүлгийнхнийг Ковид-19-ийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, хүнс тэжээл, эрүүл мэндийн анхан шатны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх

    Үйл ажиллагаа: Орон нутгийн хороодын хэсгийн төлөөлөгчид болон хөгжлийн чиглүүлэгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр хоол тэжээл, эрүүл мэндийн дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өрх, хүүхдүүдийг тодорхойлж, гаргасан нийлүүлэлтийн төлөвлөгөөний хуваарийн дагуу хоол тэжээлийн багц, эрүүл ахуйн багц зэрэг хоол тэжээл, эрүүл мэндийн туслалцааг үзүүлнэ.

    Төслөөс хүлээгдэж буй үр дүн: Эмзэг бүлгийн өрх, хүүхдүүдийн хоол тэжээл, эрүүл мэндийн үндсэн, нэн яаралтай хэрэгцээг шаардлагыг хангаж цагаа олсон тусламж дэмжлэг үзүүлэх юм.

    Лоринет сангийн санхүүжилттэй Залуу гэр бүлийг дэмжих төсөл

    Төслийн Зорилго

    Лоринет сантай хамтран Дэлхийн Зөн-Монгол ОУБ энэхүү төслийг хүүхэд хөгжлийн хүртээмжгүй байдал, хүчирхийллийн эрсдэл, ядуурлын түвшин болон өндөр түвшний ажилгүйдэл зэрэг эрсдэлийн хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 хороонд (# 15, 16, 17) богино хугацаанд хэрэгжүүлж байна.  

    Энэхүү төсөл нь шинэ залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг Дэлхийн Зөн байгууллагын өргөн ашиглаж хэрэгжүүлж байгаа төгсөлтийн аргачлалаар дамжуулан цогц байдлаар шийдвэрлэх зорилготой бөгөөд 18 сарын хугацаанд эрчимтэй оролцооны арга барилаар дамжуулан олон төрлийн сургалт, дэмжлэгээр залуу гэр бүлүүдийн амьдралд цогц байдлаар эерэг шинэ өөрчлөлтүүдийг бий болгох юм.

    Хүүхдийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулан нэн тэргүүнд тавьдаг байгууллагын хувьд энэхүү төсөлд залуу эцэг эхчүүд, хосуудад чиглэн тэдний орлогыг нэмэгдүүлэхэд тэднийг дэмжих замаар хүүхдүүдийн өсч, боловсрох  сайн сайхан хайр халамжтай орчныг бүрдүүлж өгөх үндсэн зорилготой юм.   

    Төсөл хэрэгжих үндэслэл

    Сүхбаатар дүүрэг 38.021 өрхийн 136.569 хүн амтай бөгөөд нийт хүн амын 35 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тус дүүрэгт нийт 50 сургууль, 64 цэцэрлэг, 23 коллеж, их дээд сургууль, 1 эрүүл мэндийн төв, 20 өрхийн эмнэлэг, 56 уул уурхай, 9 цахилгаан эрчим хүч, 2620 орчим жижиг дунд бизнесийн байгууллага,  цэцэрлэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдий тийм ч олон үйлдвэрүүд тогтвортой биш бөгөөд ажилгүй иргэдийн дунд ажлын байрны хэрэгцээ өндөр байдаг. Мөн үйлдвэрийн ажилчдын хөлс гэр бүлээ тэжээхэд хүрэлцээ муутай байдаг. Албан ёсны судалгаагаар ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь гэр бүл салалт, хүүхдүүдэд үзүүлэх халамж хамгаалалт бага байх, үндсэн бусад хэрэгцээний хомсдол нь нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Ажилгүйдлийн түвшингээс үүдэлтэй ядуурал, хоол хүнсний хүртээмж хангалтгүй байдал, нийгмийн хамгааллын тогтолцоо хангалтгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах шаардлагуудыг бий болгож байгаа юм.

    Дэлхийн Зөн ОУБ-ын төгсөлтийн аргачлал

    Төгсөлтийн арга гэдэг нь нэн ядуу өрхүүдэд тодорхой хугацааны дотор тогтмол ажил, өрхийн бизнес эрхэлж бие даан орлого олоход чиглэсэн сургалт, тогтмол дасгалжуулалт, хуримтлалд хамрагдах, хэрэглээний дэмжлэгийг үзүүлэх хөтөлбөр юм.

    Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжин байгуулсан орон нутагт суурилсан байгууллагуудаар дамжуулан бид энэхүү аргачлалын дагуу сургалтуудыг зохион байгуулдаг.

    Төслийн зорилтот хороод ба хэрэгжих хугацаа

    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны 150 залуу гэр бүлүүл энэхүү төсөлд 2018-2021 он хүртэл хамрагдаж байна.

    Төслөөс хүлээгдэж буй үр дүнгүүд

    Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон төрлийн арга барил боломжуудаар дамжуулан зорилтот эмзэг бүлгийн залуу гэр бүлүүдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг дараах байдлаар дэмжих:

    • Өрхийн ухаалаг санхүүгийн менежмент, бизнес эрхлэх боломжийн талаархи мэдлэг, мэдээлэл сайжруулах
    • Залуу гэр бүлүүдэд ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх эсвэл ажил эрхлэх боломжуудтай холбож өгөх
    • Гэр бүлийн холбоог сайжруулж, гэр бүлийн бүх гишүүдийг болзошгүй аюул эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх / хамгаалах юм.