Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ГРАФИК ДИЗАЙНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ УДИРДАМЖ

    1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

    Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хүүхэд хамгаалал ба оролцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн байгууллага юм.

    Бидний зөн хараа хүүхэд бүрт, Тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө. Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, Түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлийн төлөө

    2023 оны байдлаар 10 орон нутгийн хөтөлбөр, 7 тусгай төсөл, 4 орон нутагт дотоодын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд болон төв оффисын график дизайны хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэхүү ажлын удирдамжийг боловсруулав.

    2. ЗОРИЛГО

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төсөл хөтөлбөр, төв оффисын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн график дизайны үйлчилгээ үзүүлэх.

    3. ГҮЙЦЭТГЭХ АЖЛУУД

    Үйлчилгээ үзүүлэгч нь доор дурдсан болон бусад бүх төрлийн график дизайны ажлыг хурдан хугацаанд чанартай гүйцэтгэх чадвартай байна.

    • - Компанит ажлын постер
    • - Урилга
    • - Тайлан
    • - Брошур
    • - Гарын авлага
    • - Вектор зураг
    • - Зурагт ном
    • - Инфографик
    • - Сошиал медиа пост
    • - Номын эх бэлтгэл
    • - Мерчандайз эх бэлтгэл
    • - Аннонс
    • - Баннер
    • - Календар
    • - Бусад

    4. ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

    • - Дизайныг товлосон хугацаанд бэлэн болгох
    • - Дэлхийн Зөн байгууллагын брэндинг-ийн шаардлагыг хангасан байх
    • - Шинэлэг дизайнтай байх
    • - Өөр газрын дизайныг хуулбарлаагүй байх
    • - Дэлхийн Зөн байгууллагын ажилтаны хүссэн дизайны өөрчлөлтийг хурдан хугацаанд гүйцэтгэх
    • - Дизайны эх файлыг өгөх (тухайн дизайнтай холбоотой өөр файлууд байгаа бол хавсаргах)
    • - Зураг ашиглах бол өөрийн дарсан зураг, худалдаж авсан зургийг ашиглана
    • - Зурганд орж буй хүмүүсээс зөвшөөрөл авсан байна (Дэлхийн Зөн байгууллагын зөвшөөрлийн хуудасны загварыг  ашиглана. PDF байдлаар хавсаргана)
    • - Дизайн хийхдээ зураг зурсан бол вектор файлаар нь өгөх
    • - Захиалагчтай дизайн гүйцэтгэж дуусах эцсийн хугацааг тохирч түүнийгээ дагах (2-3 хоногт эхний загвар гаргасан байх)
    • - Дизайн хийхээс өмнө захиалагчийн хүсэлийг сайтар сонсох, агуулга дээр тохиролцох

    АНХААРАХ ЗҮЙЛ:

    Хүүхдүүдийн дүрсийг зурганд буулгахдаа Дэлхийн Зөн байгууллагын Хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалах бодлогыг баримтлах. /Зураг авбал асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авна/

    5. ТАВИГДАХ ШААРДЛАГА

    График дизайны үйлчилгээ үзүүлэх хувь хүн, байгууллага нь доорх шаардлагуудыг хангасан байна.

    • - График дизайны чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
    • - График дизайн, технологи, сошиал медиа, зар сурталчилгааны орчин үеийн чиг хандлагыг сайн мэддэг байх
    • - Шинэлэг, бүтээлч байдлаар дизайн хийх чадвартай байх
    • - Хувь хүн болон байгууллагатай хамтарч ажилласан туршлагатай байх
    • - Захиалагчийн хүссэн дизайныг хийх чадвартай байх
    • - Шаардлагатай дизайны програмууд дээр мэргэжлийн түвшинд ажилладаг байх

    ЗОХИОГЧИЙН ЭРХ:

    Захиалгын дагуу гүйцэтгэж өгсөн график дизайн, зурсан зураг, камераар дарж өгсөн зураг зэрэг нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын өмч болно. Зөвшөөрөлгүйгээр цааш ашиглахыг хориглоно.

    6. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    • - Өмнө нь хийж байсан график дизайны ажлууд
    • - Өөрийн болон багийн гишүүдийн CV
    • - Дизайны бүтээгдэхүүн тус бүр дээр үнийн санал

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх материал болон ажлын даалгаврыг авна.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Эсвэл procurement_mongolia@wvi.org имайл хаягт ирүүлнэ. Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program