×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Гэрийн эзэгтэйгээс нийгмийн идэвхтэн

    “Би өмнө нь өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодоод хаашаа ч гарахгүй гэртээ л байдаг байсан.” хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнэн суугаа энэ бүсгүйг Оюун гэдэг. Тэрээр 33 настай.

    Оюун ам бүл дөрвүүлээ, нөхөр болон 12 настай охин Мягмарсүрэн, 9 настай хүү Мягмардоржийн хамт халуун дулаан уур амьсгал дунд амьдардаг.

    Цэл залуухан 20 насандаа гэрийн эзэгтэй болж, ажил ч хийхгүй гэртээ шигдэн суудаг байсан тэр үеээ одоо ч мартдаггүй.

    Оюун охин Мягмарсүрэнгээ чадах ядахаараа дэмжихийг хичээдэг учраас Дэлхийн Зөнгийн “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т бүртгүүлсэн. Яагаад гэвэл тэр "охин минь над шиг л битгий амьдраасай” гэж үргэлж боддог гэнэ.

    Охиноо энэ хөтөлбөрт бүртгүүлсэнээс хойш Оюун ДЗ-гөөс зохион байгуулдаг бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ.

    Тэрээр энэ тухайгаа “Олон хүнтэй уулзаж танилцан өөрийгөө нээж, найз нөхөдтэй болох нь бүрэг ичимхий надад үнэхээр сайхан байдаг.” гэсэн юм. Одоо бол тэрээр хамгийн идэвхтэй нэгэн болж орон нутагтаа өөрийн хувь нэмрийг оруулж яваадаа маш их баярладаг.

    “Би өрхийн эмнэлэгт сайн дурын ээжээр ажиллаад нилээд хэдэн жил болж байна. Хорооныхоо таваас доош насны 20 хүүхдийг хариуцаад эрүүл мэндийн зөвөлгөө мэдээллийг ээж нарт нь өгдөг.” хэмээн Оюун тайлбарласан.

    Мөн Дэлхийн Зөн байгууллагын Арвайхээр орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлал”-д хамрагддаг 15 гэр бүлийн нэгдсэн “Хадгаламжийн бүл”-ийг тэрээр удирдаж явна.

    Уг “Төгсөлтийн аргачлал”-ын хүрээнд сурч мэдсэн чадвараа ашиглан сургуулийн дотуур байрны багшийн түр ажилд материал өгч тэнцээд одоо тэндээ ажиллаж байгаа.

    Идэвх зүтгэлтэй, хөдөлмөрч бүсгүй Оюуны энэ зан чанар нь түүнийг бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, араасаа дагуулахад нөлөөлж тэр аль хэдийн орон нутагтаа нэр хүндтэй, чухал нэгэн болжээ.

    “Бусад хүмүүс намайг хүндэтгэж, ямар ч асуудал үүсгэлгүй хамтран ажиллаж байгаа. Өөртөө итгэх итгэлтэй болж, бусдын хүндлэлийг хүлээх чадварт суралцах үнэлж баршгүй боломжийг надад олгосон ДЗ байгууллагатаа би үргэлж баярлаж явдаг.” хэмээн тэрээр инээмсэглэн хэллээ.



    Other projects implemented under the World Vision Program