Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Гэрээр айлчлах аргачлалын гарын авлагуудыг хянан тохиолдуулах ажлын гүйцэтгэгч

    -

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь хүүхэд хамгаалал ба оролцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь “Хүүхэд хамгаалал ба оролцоо” техникийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй олон улсын “Гэрээр айлчлах” аргачлалын гарын авлагуудыг хянан тохиолдуулах ажлын гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

    Сонирхсон баг, хамт олон Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт  илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн

    ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program