ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    -

    ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЯН

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” хүүхэд хамгааллын аян гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулж хамтран ажиллана.

    Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

    • Гүйцэтгэгч нь гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх, сошиал маркетинг хийх чиглэлээр мэргэжлийн байх
    • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
    • Гарч буй контентууд нь хүний эрх, хүүхдийн эрх, жэндерийн тэгш эрхийг дэмжсэн байх тул хүний эрх, жендэрийн тэгш эрхийн талаар анхан шатны мэдлэгтэй байх

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт  илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2022 оны 02 дүгээр сарын 21-ны өдрийн 11:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн

    ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program