×
Login
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Дахин 460 сурагч шинэ ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой боллоо

    Сургуулийн орчинд хүүхдүүдэд тулгардаг олон асуудлыг шийдэж буй энэхүү төсөл Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн байранд өрөө гарган сангийн бүх шугам сүлжээг шинээр суурилуулан тохижуулж 12-р сарын 7-ны өдөр хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.

    Дахин 460 сурагч шинэ ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой боллоо

    Монгол орны хаана ч очсон хүүхдүүд нь ухаалаг утас ашиглан нийгмийн сүлжээ, цахим ертөнцөөр чөлөөтэй аялдаг болсон. Гэвч тэд өвлийн хүйтэнд модон жорлонд гадуур хувцастай, хувцасгүй гүйж гаран бие зассан хэвээр. Хүний наад захын хэрэгцээг хангах орчин технологийн дэвшил шигээ хөгжиж чадахгүй байгаагаас хүүхдүүд өвдөх, бэртэж гэмтэх, бүр амь насаа алдах ч тохиолдол гарч байна.

    Тэгвэл Дэлхийн Зөн Монгол ОУБ, үүрэн телефоны анхдагч опретор Мобиком Корпораци анх санаачлан, хамтран хэрэгжүүлж буй Нийгмийн хариуцлагын шилдэг төсөл “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төсөл дээрх асуудлуудыг шийдэж эхлээд аль хэдийн 5 жил болжээ.

    Энэ хугацаанд төслийн хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн Сан, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, 17 аймгийн 88 сумын Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр 88 сургуулийн 58,000 гаруй хүүхэд цэвэр усны байнгын эх үүсвэртэй болоод байна.

    Сургуулийн орчинд хүүхдүүдэд тулгардаг олон асуудлыг шийдэж буй энэхүү төсөл Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн байранд өрөө гарган сангийн бүх шугам сүлжээг шинээр суурилуулан тохижуулж 12-р сарын 7-ны өдөр хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Филип Ийвэрт нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хүүхдүүд гадагшаа гарч бие засахгүйн тулд анги дээрээ ус уулгүй тэвчдэг гэж сонсоод надад маш хэцүү санагдсан. Энэ мэт сургуулийн орчинд хүүхдүүдэд тулгарч буй олон асуудлыг шийдэхэд бидэнтэй хамтран ажиллаж буй манай анхны Нийгмийн хариуцлагын хамтрагч Мобиком Корпорац-д болон бусад хамтрагч нартаа баярлалаа.”

    Уг төсөл дээр 2017 оноос НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллаж эхэлсэн. Цаашдаа тодорхой нэг орон нутгийг сонгон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, илүү иновацлаг дэвшилтэт технологийг ариун цэврийн байгууламж дээр турших тал дээр хамтран ажиллах боломжтой гэсэн юм.   

    Энэ төслийн бас нэгэн гайхалтай зүйл нь Төрийн болон ТББ-ууд, Хувийн хэвшил, ОУБ-ууд хамтдаа Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө нэгдэн ажиллаж байгаагаараа онцлогтой.

    Гэсэн хэдий ч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Сургуулиудын усан хангамж, ариутгалын үнэлгээ”-ний дүнгээс харахад 2017 оны байдлаар хөдөөгийн 390 сургуульд 165,000 гаруй хүүхэд суралцаж байна. Эдгээр сургуулийн 90 орчим хувь нь модон жорлон ашигладаг, зөвхөн 1/3 нь гараа хэрхэн зөв угаахаа мэддэг; харин 1/3 нь сургууль, дотуур байрандаа гар угаах байгууламж байдаггүй.

    Тиймээс хүүхдүүдээр дамжуулан улсын хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирч, технологийн дэвшилтэй мөр зэрэгцэх боломжтой энэ төслийн чухал нэгэн хэсэг нь уншигч, үзэгч авхай та ч байж болох юм шүү!

    Монгол хүүхэд бүр эрүүл, аюулгүй, амар тайван орчинд сурч хөгжих болтугай!  


    Other projects implemented under the World Vision Program