Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Хүйсийн тэгш эрхийн төв ТББ хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Засгийн Газар хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага (ОУБ) болон Азийн сан Монгол хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг 2020 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

    Төслийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ нь  Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-тай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дараах үйл ажиллагааг дэмжин гүйцэтгэх юм.

    Зорилт 3: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг олж илрүүлэх, тэдэнд цогц үйлчилгээг үзүүлэх төрийн болон иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх:

    • Тус байгууллагын хамгаалах байрны одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх. Хохирогч хүүхдэд шаардагдах цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх ба үүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн, хуулийн болон эргэн нийгэмшүүлэх зэрэг хөтөлбөрүүд багтана. Эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд хохирогч хүүхдэд богино хугацааны мэргэжил олгох болон амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулна.

    Дэлхийн зөн байгууллагатай хамтран төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах сургалтуудад техникийн дэмжлэг үзүүлнэ.


    Other projects implemented under the World Vision Program