Дэлхийн Зөн “Цар тахал” хэмээн зарласан COVID-19-д өртөх хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүст дэлхий нийтээрээ анхаарал хандуулах шаардлагтайг анхаарууллаа
Бид улс орнуудын Засгийн Газраас өөрийн иргэд, бизнес, аялал жуулчлал, худалдааны асуудалд анхаарахаас гадна коронавирусын дэгдэлт хамгийн их хор уршиг авчирч болзошгүй дайн мөргөлдөөнтэй, ядуурал ихтэй улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 12
- Коронавирус нь хүчин чадал муутай эмнэлэгтэй, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хомстолтой орнуудад илүү хохирол үзүүлж болзошгүй юм
- Хүүхдүүд улам илүү хүнд нөхцөл байдалд орох болно
- Дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нас баралтын төвшин өнөөгийн мэдээлсэнтэй харьцуулахад 3.4%-иар өндөр байх магадлалтай байна
ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-аас ЦАР ТАХАЛ хэмээн зарласантай холбогдуулан дүрвэгч хүүхдүүд, цагаачид, нэн ядуу иргэдийн амьдралд асар их хор хөнөөл авчирхаас урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатайг Дэлхийн Зөн ОУБ болон бусад тусламжийн байгууллагуудаас анхааруулж байна.
Дэлхийн Зөнгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд улс орнуудын Засгийн Газраас өөрийн иргэд, бизнес, аялал жуулчлал, худалдааны асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээс гадна коронавирусын дэгдэлт хамгийн их хор уршиг авчирч болзошгүй дайн мөргөлдөөнтэй, ядуурлын төвшин өндөр улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
ДЗОУБ-ын Ерөнхийлэгч, Гүйцэтгэх захирал Эндрю Морли: "ДЭМБ-аас “ЦАР ТАХАЛ” хэмээн зарласан коронавирусын эсрэг хариу арга хэмжээг олон улсын хэмжээнд өргөжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлж байна. Ихэнх улс орнууд өөрсдийгөө болон өөрийн иргэдийг хамгаалахад анхаарч байх зуур бид хүүхдүүд ялангуяа дүрвэгсэд, орон гэргүй, эмч, сувилагч, эмнэлэгийн нөөц чадамж хүрэлцээгүй нөхцөлд амьдарч буй тэдгээр хүмүүсийг мартах ёсгүй. Бидний нэн тэргүүнд санаа тавих хамгийн чухал асуудал бол аль хэдийн цар тахалд нэрвэгдэж гэр бүлийхээ хэн нэгийг алдсан, сургууль нь хаагдсан, эрүүл мэндийн тогтолцоо нь доройтсон Азийн орнуудад амьдарч байгаа хүүхдүүд юм." гэлээ.
Манай байгууллага аль хэдийн вирусын дэгдэлт бүртгэгдсэн Азийн бүсийн орнуудад хамгаалалтын хэрэгсэл, хангамж тараах, түүнчлэн хүүхэд, тэдний асран хамгаалагч, олон нийтэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг дэмжлэг үзүүлэн шаргуу ажилсаар байгаа. Мөн Дэлхийн Зөн ОУБ-н эрүүл мэндийн мэргэжилтнүүд Африк, зөрчилдөөн тэмцэлтэй Ойрх Дорнод, Венесуэлийн эдийн засгийн хямрал, Мьянмарын Рохингягаас Бангладеш руу дүрвэсэн цагаач иргэдэд ихээхэн санаа зовж байна.
Дэлхийн Зөн ОУБ-ын эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал хариуцсан захирал Том Дэвис хэлэхдээ "Ковид-19 нь маш халдвартай бөгөөд хүн ам ихтэй, эрүүл мэндийн үйлчилгээ, хяналт сул байгаа газарт амархан тархдаг. Энэ нь олон тооны дүрвэгсдийг хүлээн авдаг газрууд эсвэл эмч, сувилагч, олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгүүдийн хомстолтой байгаа улсуудад яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгаа. Баян чинээлэг орнуудад ихэвчлэн 1000 хүнд 2-12 эмнэлгийн ор байдаг бол нэн ядуу орнуудад 10,000 хүн тутамд НЭГ ортой байдаг. Мөн хүчилтөрөгч, агааржуулагч, эрчимт эмчилгээний тасгийн дутагдалтай. Дүрвэгсдийн хуаранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж тааруу байдаг бөгөөд COVID-19 халдварын нас баралтын тоо одоогийнхоос 3.4%-иар их байна. Тэгэхээр дүрвэгсдийн хуаранд нас баралт өндөр байх магадлалтай. Мөн амьдрах орчин, эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс халдварын тархац илүү их байж магадгүй.” хэмээв.
Орлогын их үүсвэр болдог асран хамгаалагч, насанд хүрэгчид өвчлөх юмуу нас барсан тохиолдолд хүүхдүүдийн байдал улам бүр эмзэг болж сургуулиа хаяхаас эхлээд хүчээр ажил эрхлэх, гуйлга гуйх эсвэл хүний наймаанд өртөх гэх мэт олон сөрөг нөлөөтэй “домино эффект” үүсч сүйрэлд хүргэж болзошгүйг Дэвис анхааруулав. Түүнчлэн, эрүүл мэндийн системд байгаа бүх нөөцийг КОВИД-19 халдвар авсан, ачаалал ихтэй хэсэг рүү шилжүүлэхэд цаана хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл зэрэг ердийн үйлчилгээ нь тасалдах эсвэл бүрэн тасрах аюултай.
НҮБ-аас КОВИД-19-ийн эсрэг авах яаралтай арга хэмжээнд зориулсан 61.5 сая долларыг Дэлхийн Зөнд өгөхөөр болсон. Нийтдээ 66.5 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 31 сая долларыг аваад байгаа. Мөн Дэлхийн Зөн байгууллага Хятадад 1.3 сая хүнд үзүүлж буй яаралтай тусламжийг санхүүжүүлэхийг уриалж байна.
Редакторын тэмдэглэл:
Дэлхийн Зөн ОУБ-ын Монгол дах төлөөлөгчийн газар
УТАС: +976-70155323
Дэлхийн Зөн бол ядуурал, шударга бус явдлын үндсэн шалтгааныг арилгах замаар өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчлахад нь шүтлэг, арьс өнгө, үндэс угсаа, нас хүйс үл хамааран хүүхэд, гэр бүл, тэдний орон нутагтай хамтран ажилладаг хүмүүнлэгийн байгууллага юм.