Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Дэлхийн Зөн COVID-19-өөс сэргийлэхэд яаралтай тусламж үзүүллээ

    Дэлхийн Зөн COVID-19 халдвараас сэргийлэхэд 311,000,000 сая төгрөгийн яаралтай тусламж үзүүлээд байна


    Дэлхийн Зөн COVID-19 халдвараас сэргийлэхэд 311,000,000 сая төгрөгийн

    яаралтай тусламж үзүүлээд байна

    Дэлхийн Зөн Монгол ОУБ аливаа гамшиг, эрсдэлийн үед яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж 311,000,000 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний багц, амны хаалт, ариун цэвэр, эрүүл ахуйн материал, гэр, нүүрсийг 11 аймаг, хотын 5 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй 3,376 өрхөд хүргэлээ.


    Дэлхийн Зөн байгууллага 1993 онд Говь-Алтай аймагт болсон зудын гамшигт өртсөн малчин өрхүүдэд хоол хүнс, эм тариа, малын хивэг тэжээл зэрэг нэн шаардлагатай зүйлсээр яаралтай тусламж үзүүлсэнээр Монгол улсад үйл ажиллагаа эхлүүлж байсан.  

    Энэ ч утгаараа дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амийг авч одсон шинэ коронавируст халдвараас сэргийлэхэд хувь нэмрээ оруулан халварт өртөх эрсдэл хамгийн өндөр иргэд, өрхүүдэд яаралтай тусламж үзүүлээд байгаа.

    Улс даяар хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед бид хүүхдүүдийг дулаан гэрт, дархлаагаа дэмжих чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэн эрсдэлт байдлаас хамгаалахын тулд орон нутгийнхаа төр захиргааны байгууллага, хамт олонтой хамтран өвлийн ид хүйтнээр гэр гэрээр нь нэг бүрчлэн тараалт хийсэн.


    Мөн 15 аймаг, 6 дүүрэгт нэн эрсдэлт нөхцөлд шаргуу ажиллаж буй 300 ажилтныхаа хоёр сарын маскны хэрэгцээг хангасан.

    COVID-19 дэгдэлтээс хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг манай байгууллага дэмжин ажиллах болно.


    Other projects implemented under the World Vision Program