Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил
Илүү дээр маргаашийг хамтдаа бүтээе!
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Европын Холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Завхан аймагт айлчилж Орон нутгийн эдийн засгийн төслийн хамтрагч нартай уулзлаа

    Энэхүү төсөл нь Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм.


    УЛИАСТАЙ ХОТ, 2020 оны 09-р сарын 16-ны өдөр: Европын Холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Завхан аймагт айлчилж Орон нутгийн эдийн засгийн төслийн хамтрагч байгууллагууд болох аймгийн ЗДТГ болон Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын удирдлагуудтай уулзаж төслийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн болон амжилтын талаар уулзаж харилцан санал солилцлоо. Тус уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн Төрийн сангийн дарга Ч.Хүрэлбаатар, Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан нэгдсэн хөтөлбөрийн менежер Ц.Амгалан, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Завхан аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Х.Даваахүү болон төсөл хэрэгжүүлэх консорциумын бусад гишүүд оролцов.

    Уулзалтын үеэр “Завхан аймагт орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, дэмжих үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Төсөл хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес, шинэ ажлын байр бий болгох тал дээр маш сайн үр дүнгүүд гарсан байна” гэж ЕХ-с Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны газрын дарга ноён Пиер Ив-Лукас хэлсэн юм.

    Уулзалтын дараа Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид аймгийн Иргэний нийгмийн танхимаар зочилж, Улиастай хот дахь төслийн Үйлдвэрлэгчдийн бүлгүүдтэй уулзан төслийн үр шим хүртэгчдийн ололт амжилтын талаар ярилцлаа.

    Уг Европын Холбооны санхүүжилттэй “Завхан аймгийн Эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөнд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Дэлхийн Зөн ОУБ болон Завхан аймгийн ЗДТГ хамтран 2018 оны 01-р сараас хойш амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

    Төсөл нь ИНБ-уудыг чадавхижуулж иргэдийн орон нутгийн хөгжилд оролцох оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх болон Орон нутгийн удирдлага болон ИНБ-уудын хамтарсан стратегийн түншлэлээр дамжуулан орон нутгийн эдийн засгийн хөгжих чадварыг сайжруулах, айл өрхийн орлогыг төрөлжүүлэх үндсэн зорилготой юм.


    Other projects implemented under the World Vision Program