Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Aксель Никэйз болон бусад баг бүрэлдэхүүн хүнсний тусламж үзүүлэх үйл ажиллагаанд 2021 оны 12 сарын 14-ны өдөр биечлэн оролцлоо

    Eвропын Холбооны дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн ОУБ, Хөөрхөн зүрх ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслөөс цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор хүнсний багцын тусламж үзүүлж байна.

    Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны зорилтот  30 өрх, Баянзүрх дүүрэг дэх хамгаалах байранд хүнсний багц хүргэх үйл ажиллагаанд оролцож хүүхэд, гэр бүлүүдийн нөхцөл байдалтай танилцаж, дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо.

    “Бид энэ хүнд үед хамгийн их тусламж хэрэгтэй байгаа гэр бүл, хүүхдүүдийг тууштай дэмжсээр байх болно. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсоох, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд нэн эмзэг бүлгийн хүүхдүүдийн хэрэгцээг хангах, тэдний эрхийг хамгаалахын тулд төслийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах болно” хэмээн Элчин сайд хатагтай Aксель Никэйз онцоллоо.

    Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсоох зорилготой энэхүү төслийн хугацаанд энэ чиглэлээр ажилладаг 43 иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг сайжруулж, төслөөс зохион байгуулсан “Амлая” аянаар дамжуулан хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ойлголтыг давхардсан тоогоор 2.3 сая хүнд хүргэсэн.  

    Түүнчлэн Хүүхдийг Ивээх сангаас явуулсан “Ковид-19 цар тахлын далд нөлөө” судалгаа нийт хамрагдсан хүмүүсийн 82% нь цар тахлын улмаас өрхийн орлого нь эрс буурсан, ажлын байраа алдсан нь тогтоогдсон тул хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хүрч ажиллахаас гадна төслийн зүгээс 2 удаагийн хүнсний тусламж үзүүлээд байна.

    Энэ удаагийн хүнсний тусламжийг Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг дэх хамгаалах байр болон Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 210 өрхөд хүргэлээ.

    Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход идэвхтэй оролцохоо амлахыг уриалж байна!


    Other projects implemented under the World Vision Program