Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Европын Холбооны санхүүжилттэй Ковид-19-ын сөрөг нөлөөллийг бууруулах төсөл Улаанбаатар хот, Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудад нээлтээ хийлээ.

    Энэхүү төсөл нь Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулах, эмнэлгийн хяналтанд байгаа иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, өрхийн амьжиргаа, хүнсний шим тэжээлийн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилготой юм


    УЛААНБААТАР, 2021 оны 01-р сарын 15-ны өдөр: Европын Холбооны санхүүжилттэй Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, Ковид-19-ын сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг дэмжих төсөл Улаанбаатар хот, Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудад нээлтээ хийлээ.

    Европын Холбооны санхүүжилттэй Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулах, эмнэлгийн хяналтанд байгаа иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэд, эх, хүүхдийн эрүүл мэнд, өрхийн амьжиргаа, хүнсний шим тэжээлийн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү “Хамтдаа даван туулъя” төсөл нь 18 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн хамгийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй айл өрхүүд хамрагдах юм.

    Төслийн онлайн нээлтийн үеэр Европын холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх, Төлөөлөгчийн Газрын Дэд Тэргүүн ноён Марко Ферри “Монгол улсад коронавируст халдварын тархалт их байгаа энэ хүнд үед цагаа олсон төсөл бөгөөд цар тахлын үеийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хувь нэмэр оруулж эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар хэрэгцээ шаардлагатай иргэдэд хүрч ажиллахаараа онцлог болохыг онцлон тэмдэглэв.

    Мөн Дэлхийн Зөн Герман ОУБ-ын Зүүн Азийн Бүсийн төсөл хариуцсан Менежер хатагтай Анья ГоулдКовид-19-ын хямралын үед эмзэг бүлгийн хүн ам тэр дундаа хүүхдүүдийн төлөө бидний тууштай байдал урьд өмнөхөөс илүү их шаардагдаж байна. Хямралын үед хүүхдүүд хамгийн их хохирч байгаа учраас тэднийг  хамгаалах нь онцгой ач холбогдолтой юм. Мөн уг төслийн хүрээнд эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгсэл, ор нийлүүлнэ.” хэмээн нцлов.

    Энэ үеэр Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний Захирал хатагтай Б.Болорцэцэг, төсөл хэрэгжүүлэх орон нутгийн Засаг дарга нартай “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Тэрээр “2020 онд дэлхий даяар тархсан Коронавируст цар тахал Монгол Улсад ч мөн адил гарч ялангуяа эмзэг бүлгийн өрхийн амьжиргаа, орон нутгийн бизнес болон эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар олон судалгаа гарсан. Энэ нөхцөл байдлыг Европын Холбооноос бодитоор үнэлэн Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой чухал төслийг санхүүжүүлэх болсонд талархал илэрхийлье” гэж хэллээ.   

    “Хамтдаа даван туулъя” төсөл нь эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан  үндэсний хөгжлийн зорилтуудад оруулах тэдний бодит хувь нэмрийг нэмэгдүүлж үүний үр дүнд зорилтот бүлгийн нэг сая гаруй хүн амд шууд бусаар үр дүнгээ өгөх юм.

    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program