Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил
Илүү дээр маргаашийг хамтдаа бүтээе!
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Европын Холбоо, Дэлхийн Зөн ОУБ хамтран COVID19-ын нөлөөнд хамгийн их өртсөн хүүхдүүд, тэдний гэр бүлд хүнсний шууд тусламжийн багцыг хүргэлээ.

    Энэхүү хүнсний тусламжийг нийт зорилтот бүлгийн 750 өрх хүлээн авч байгаа юм.


    Улаанбаатар хот, 2021 оны 06-р сарын 15-ны өдөр: Европын Холбоо, Дэлхийн Зөн ОУБ хамтран COVID19-ын нөлөөнд хамгийн их өртсөн хүүхдүүд, тэдний гэр бүлд хүнсний шууд тусламжийн багцыг хүргэлээ.

    Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Хамтдаа даван туулъя" төслийн хүрээнд цар тахлын сөрөг нөлөөнд илүүтэйгээр өртөж буй нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлд шаардлагатай тэжээллэг хүнсний тусламжийн багцыг хүргүүллээ. Энэхүү тусламжинд төслийн зорилтот орон нутаг болох нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд, мөн Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудын нийт 750 өрх  хамрагдаж, тэдгээрийн 2250 хүүхдүүд 1 сарын хэрэгцээт  хоол хүнсээр  хангагдлаа.

    Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд ноён Траяан Христеа Баянзүрх дүүргийн 20-р хорооны өрхүүдэд тусламжийн багц тараах үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр тэрээр тус хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон Дэлхийн Зөн ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, “Уран ачлал”  ИНБ-ын захирал А.Цэнд болон сайн дурын ажилтануудтай уулзаж төслийн явц, хэрэгжилтийн талаар санал солилцлоо. 

    "Энэхүү хүнсний тусламж нь цар тахлын улмаас үүссэн хүндрэл, бэрхшээлийг арилгахад хувь нэмэр оруулна гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна. Мөн уг тусламжийг хүргэхэд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд ноён Траяан Христеа хэлсэн юм.

    Төслийн талаарх мэдээлэл

    Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл нь 2020 оны 11-р сард хэрэгжиж эхэлсэн.  Тус төслийн үндсэн зорилго нь Ковид-19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. 

    Media contacts:

    -Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program