Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ЕВРОПЫН ХОЛБОО ДЭЛХИЙН ЗӨН ХАМТРАН ЗАВХАН АЙМАГТ ХҮНС, ЭРҮҮЛ АХУЙН БАГЦ ТАРААЛАА

    Энэхүү үйл ажиллагаа нь Европын Холбооны санхүүжилттэй Эдийн засгийн төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй юм.


    УЛИАСТАЙ ХОТ, 2020 оны 07-р сарын 09-ны өдөр: Европын Холбоо, Дэлхийн Зөн ОУБ хамтран COVID19-ын нөлөөнд хамгийн их өртсөн эмзэг бүлгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлд нэг сарын хүнсний хэрэглээ, ариун цэврийн багцыг хүргэлээ.   

    Энэхүү тусламжийн багцад өрхийн нэг сарын хэрэгцээ бүхий хүнсний болон ариутгалын багц багтаж байгаа бөгөөд Завхан аймгийн эмзэг бүлгийн 425 өрхөд хүргэж өгч байгаа юм.

    Энэ хүнд цаг үед бид хэнийг ч орхихгүй бөгөөд тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсийг үргэлжлүүлэн дэмжих болно гэж Европын Холбооноос Монгол улсад суугаа эрхэмсэг ноён Траяан Христеа мөн мэдэгдэв.

    Европын Холбоо болон Дэлхийн Зөн Францын хамтарсан санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл нь #COVID19-ийн нөлөөнд хамгийн их өртөж буй эмзэг бүлгийн гэр бүлүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд зориулж санхүүжилтээ дахин хуваарилж байна.

    “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  төсөл нь Европын Холбоо болон Дэлхийн Зөн Францын хамтарсан санхүүжилттэйгээр Дэлхийн Зөн ОУБ хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг 2018 оны 01-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн гол зорилго нь орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж тэдний орон нутгийн тогтвортой өсөлт хөгжилтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх; орон нутгийн удирлага болон ИНБ-уудын идэвх оролцоотой орон нутаг болон өрх айлуудын орлогыг төрөлжүүлэн нэмэгдүүлэх юм.


    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program