×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • "Европын холбоо"-ны төсөл

    “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл

    Дэлхийн Зөн Монгол ОУБ, “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл, бусад ИНБ-ууд хамтран ДЗОУБ-ын Франц улс дахь салбараар дамжуулан Европын холбооны 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол улсад, тэр дундаа орон нутагт анх удаа 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.

    ИНБ-уудыг чадавхжуулж, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төсөл өнгөрсөн онд нээлтээ хийж оролцогч талууд  (ДЗМ, ДЗФ болон ЗДТГ) “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

    Төсөл Завхан аймгийн зорилтот 12 суманд хэрэгжих бөгөөд орон нутгийн 20 ИНБ, эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамарсан туслалцаа дэмжлэг шаардлагатай 150 өрх, 60 үйлдвэрлэгч, эмзэг өрхийн 100 залуус, хамгийн багадаа 20,000 хүн буюу нийт хүн амын 40 орчим хувь төслийн үр шимийг хүртэх юм.

    ИНБ-ууд болон төрийн байгууллагууд хамтран орон нутгийн бичил бизнес, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн болон үндэсний зах зээлд гаргах зорилт тавиад байна. Энэ нь “ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ”-т шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Завхан аймагт томоохон хөрөнгө оруулалт болж байгаа.

    Төсөл хэрэгжсэнээр өрхийн орлого төрөлжиж, Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулж, өрх бүрийн орлого нэмэгдсэн тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

    Ерөнхий танилцуулгыг дорх линкээр орж үзнэ үү!

    https://www.facebook.com/WorldVisionInternationalMongolia/videos/1834814896641158/

    ИНБ-уудыг чадавхжуулах зорилгынхоо хүрээнд “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл ИНБ-уудын сүлжээг бий болгож сүлжээний Зохицуулах зөвлөлийг  7 ИНБ-ын төлөөлөлтэй  байгуулж зөвлөлд орсон 7 ИНБ жил жилээр ээлжлэн зөвлөлөө удирдан ажиллах бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 13 удаагийн сургалтаар 20 гаруй ИНБ-ын 400 гаруй хүнийг:

    - хувь хүний хөгжил
    - манлайлал
    - санхүүгийн менежмент
    - байгууллагын алсын хараа
    - стратеги хэрхэн боловсруулах
    - төсөл хэрхэн бичих зэрэг сургалтуудад хамруулж чамлахааргүй үр дүн гарч байна.

    Төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй мэргэжил олгох болон хөгжүүлэх сургалтууд нь залуучууд, эмэгтэйчүүдэд орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд нь туслах юм.

    Мөн "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг анх удаа эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа.


    Уг аргачлал нь хүүхэд, тэдний гэр бүлийн өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал гэх мэт нийгмийн суурь үйлчилгээг сайжруулахад орон нутаг болон төр захиргааны байгууллага хоорондоо харилцан ярилцах замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой олон улсад туршигдсан нөлөөллийн аргачлал юм.

    Өмнө нь бид эрүүл мэнд, боловсрол зэрэг тогтсон стандарттай салбарт тус аргачлалыг хэрэгжүүлж байсан туршлагатай бол энэ удаад төслийн хүрээнд "эдийн засаг" гэсэн стандарт тогтоох боломжгүй том салбарт хэрэгжүүлж эхлээд байна.