Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Жаргалтхааны 375 сурагч шинэ ариун цэврийн байгууламжаа хүлээн авлаа

    Жилд хөдөө орон нутгийн 15 сургууль, цэцэрлэг байнгын халуун хүйтэн устай ариун цэврийн байгууламжтай болдог

    Монгол орны хаана ч очсон хүүхдүүд нь ухаалаг утас ашиглан нийгмийн сүлжээ, цахим ертөнцөөр чөлөөтэй аялдаг болсон. Гэвч тэд өвлийн хүйтэнд модон жорлонд гадуур хувцастай, хувцасгүй гүйж гаран бие зассан хэвээр. Хүний наад захын хэрэгцээг хангах тохь тухтай орчин “технологийн дэвшил” шиг хөгжиж чадахгүй байгаагаас хүүхдүүд өвдөх, айж ичих, бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах ч эрсдэл тулгарч байна.

    Тэгвэл Дэлхийн Зөн Монгол ОУБ, үүрэн телефоны анхдагч опретор Мобиком корпораци анх санаачлан, хамтран хэрэгжүүлж буй Нийгмийн хариуцлагын шилдэг төсөл “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл" дээрх асуудлуудыг шийдэж эхлээд аль хэдийн 7 жил болжээ.

    Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилготой Монгол улсын хөдөө орон нутгийн сум, суурингийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хэрэгждэгээрээ онцлог энэхүү төсөл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургууль дээр нээлтээ хийж 375 сурагч стандартын ариун цэврийн байгууламжаа хүлээн авлаа.

    "Бид энэ төслийг хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуй, хөгжил, хамгаалалд ямар чухал ач холбогдолтойг ойлгож мэдэрч байгаа учраас МУ-ын бүх сургууль, цэцэрлэг стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болтол энэ төслөө үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байна." хэмээн Мобиком корпорацийн Ерөнхий захирал Хамада Тацуяа нээлтийн үеэр хэлсэн юм.

    Тус төсөлд хамрагдаж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болсондоо сургуулийн хамт олон болон сурагч хүүхдүүд туйлын их баяртай байгаагаа өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, уран зургаар баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Мөн хамтрагч байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд буухиа тэмцээнд оролцож хөгжилдөн өнгөрөөсөн. 

    Төслийн өөр нэг онцлог тал нь Төрийн болон ТББ-ууд, хувийн хэвшил, ОУБ-ууд, хувь хүмүүс хамтдаа Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө нэгдэн ажиллаж чаддаг бөгөөд төсөлд оролцох хүсэлтэй орон нутаг ойролцоогоор нийт төсөвийн 1/3-тэй тэнцэх санхүүжилтийг гаргах боломжтой байх ёстой. 

    "Энэ төсөл бол нийгмийн сайн сайхан байдалд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хувь хүмүүс хамтран хэрэгжүүлдэг хамгийн шилдэг төслүүдийн нэг гэдгийг бахархалтайгаар хэлж чадна." хэмээн ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгч Б.Болорцэцэг нээлтийн үгэндээ дурьдлаа.   

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Сургуулиудын усан хангамж, ариутгалын үнэлгээ”-ний дүнгээс харахад 2019 оны байдлаар хөдөөгийн 390 сургуульд 165,000 гаруй хүүхэд суралцдаг. Эдгээр сургуулийн 75 орчим хувь нь модон жорлон ашигладаг, 1/3 нь сургууль, дотуур байрандаа гар угаах байгууламж байдаггүй. 

    Тэгвэл 2020 оныг хүртэл энэ төслийн хүрээнд нийт 17 аймгийн 101 суманд амжилттай хэрэгжиж 105 сургууль цэцэрлэгт хамрагддаг 65,200 хүүхэд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засахгүй болоод байна.

    Тиймээс үлдсэн 100,000 хүүхдээр дамжуулан улсынхаа хөгжилд харагдахуйц өөрчлөлтийг авчирч, технологийн дэвшилтэй мөр зэрэгцэх боломжийг олгож буй энэ төслийн чухал нэгэн хөрөнгө оруулагч нь уншигч, үзэгч авхай та ч байж болох юм шүү!


    Other projects implemented under the World Vision Program