"Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх" төсөл
Дэлхийн Зөн ОУБ нь "Start Network" төрийн бус байгууллагын санхүүжилттэй, мал аж ахуйд суурилсан амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий богино хугацааны төслийг 2019 оны 1-р сард амжилттай хэрэгжүүлж дууслаа.


Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх" төсөл
Дэлхийн Зөн ОУБ нь "Start Network" төрийн бус байгууллагын санхүүжилттэй, мал аж ахуйд суурилсан амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий богино хугацааны төслийг 2019 оны 1-р сард амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Төсөлд Увс, Говь-алтай аймгийн нийт 10 сум хамрагдсан бөгөөд 200-с доош малтай 1189 малчин өрх төсөлд хамрагдав.

Өрх тус бүр 217,000 төгрөгний малын тэжээл, бэлэн мөнгөний тусламжийг хүлээн авсан нь цаг хугацааны хувьд эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг хамгаалах эрт үеийн оновчтой арга хэмжээ болж чадсаныг төсөлд хамрагдсан малчдын төлөөлөл, мөн аймаг орон нутгийн удирдлагууд онцлон, талархлаа илэрхийлэв.

Төслийн үр дүн, сургамжийг хэлэлцэх, санал солилцох уулзалтыг Увс, Говь-алтай аймгийн ЗДТГ, ОБЕГ, ХХААГ, МАА-н газар, Мерсу Корпс, МУЗН зэрэг байгууллагуудын төлөөллүүдтэй амжилттай зохион байгуулсан ба эдгээр байгууллагуудын зүгээс маш үр дүнтэй төсөл болсныг дүгнээд, цаашид анхаарах сургамжуудын талаар зөвлөлөө.
Энэхүү төслийг санхүүжилтээр хангасан Англи улсад суурьтай "Start Network" ТББ мөн төсөл үр дүнтэй хэрэгжихэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Англи улс дахь Дэлхийн Зөн ОУБ, Увс, Говь-алтай аймгийн ЗДТГ, ОБЕГ, ХХААГ болон зорилтот сумдын ЗДТГ-т талархал илэрхийлье.
