Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • "Зудын яаралтай хариу арга хэмжээ" төсөл нээлтээ хийлээ



    “ЗУДЫН ЯАРАЛТАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    Монгол орны цаг уурын эрс тэрс байдал, уур амьсгалын өөрчлөлт, зуны улиралд хэт их халах, ган, өвөлдөө цас их орж хүйтэрснээс өвөлжилт хүндэрч, мал сүрэг олноороо хорогдож, малчдын амьжиргаанд хүндээр тусч байна. Иймээс Зудад нэрвэгдсэн аймгуудын малчид эдийн засаг, сэтгэл зүйн хувьд хүндхэн сорилттой тулгарч, санхүүгийн эх үүсвэрээ алдах, өрхийн амьжиргаа дордох шалтгаан болж байна.

    Уг асуудалд Монгол улсын засгийн газар болон  Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд хамтран зудын эрсдлээс сэргийлэх, зудад нэрвэгдсэн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг аван ажиллаж байна. Зудын  сөрөг нөлөө хаврын сүүл  зуны эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ба энэ хугацаанд нэн яаралтай арга хэмжээ авч малчдад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

    Иймээс ДЗМОУБ АНУ-ын ОУХА-ын  санхүүжилттэйгээр “Зудын яаралтай хариу арга хэмжээ”  төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл болон Хэнтий зэрэг 7 аймгийн зудад нэрвэгдсэн 38 суманд хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.

    АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь сүүлийн 10 жилийн турш Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг Дэлхийн зөн Монгол ОУБ-аар дамжуулан хэрэгжүүлэхэд тасралтгүйгээр санхүүжүүлж, дэмжин ажиллаж ирсэн.

    Дэлхийн зөн Монгол ОУБ нь одоогоос гуч орчим жилийн өмнө буюу 1993 онд анх Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ зудын гамшигт өртсөн малчдад тусламжийн гараа сунгаж ажлын гараагаа эхлүүлсэн билээ. Үүнээс хойш бид Монгол улсын гамшгийн менежментийн тогтолцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтэд гамшгийн талаарх мэдлэг ойлголт өгөх, аливаа тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлд бэлэн байх зэргээр орон нутгийн чадавх бэхжүүлэхээр зорьж, тасралтгүй ажилласаар байна.


    Other projects implemented under the World Vision Program