Зудын үеийн жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ 2023

Энэхүү “Зудын үеийн, жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн түргэвчилсэн үнэлгээ” нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хүмүүнлэгийн Тусламжийн Товчооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Зудын Хариу Арга Хэмжээ” төслийн зорилтот өрхүүдийн хамгааллын асуудлууд болон хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, зудад өртсөн өрхүүдэд тулгамдсан хамгааллын асуудлуудыг үнэлэх, тэдэнд чиглэсэн энгийн болон гамшгийн үеийн хамгааллын үйлчилгээ дэх зөрүүтэй байдлыг шинжлэх зорилготой байлаа.
Үүнд хүрэхийн тулд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг авсан 7 аймаг 38 сумын 3665 өрхийн төлөөлөл болсон орон нутгийн малчид, сумын захиргааны байгууллагын төлөөлөлтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх замаар мэдээлэл цуглуулсан.
Тодруулбал, үнэлгээнд нийт 7 аймгийн 14 сумын 382 өрх болон эдгээр аймаг, сумын гол оролцогч талуудаас мэдээлэл цуглуулахын зэрэгцээ, зудад өртсөн өрхүүдийн төлөөллийг хамруулсан нийт 3 бүлгийн ярилцлага, 3 кейс судалгаа буюу тохиолдлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн.
Үнэлгээг харах, татаж авах:
ЗУДЫН_ҮЕИЙН_ЖЕНДЭРТ_СУУРИЛСАН_ХҮЧИРХИЙЛЛИЙН_НӨХЦӨЛ_БАЙДЛЫН_ТҮРГЭВЧИЛСЭН_ҮНЭЛГЭЭ_2023.pdf