×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ENG
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Зуны амралтыг хөгжөөсөн "Оригами" сургалт

    11 настай хөөрхөн Энхүүлэй бол манай Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн нэг. Тэр өнгөрсөн зуны амралтаараа Сонгинохайрхан дүүрэгт хэрэгждэг Дэлхийн Зөнгийн хөтөлбөрөөс зохион байгуулсан "Оригами" сургалтанд сурсан.

    Энэ долоо хоногт ОУ-ын багш нарын өдөр тохиож буй учир Энхүүлэй хайртай багшдаа өөрийн хийсэн "Оригами" бүтээлээ бэлэглэх гээд уйггүй ажилласан гэнэ.

    Тэр чөлөө зав гарвал эгчтэйгээ тоглох дуртай. Түүний эгч Анарзаяа 15 настай, Дэлхийн Зөнгийн "Өсвөрийн аврагч" клубын гишүүн юм. "Би аав, ээж, эгч гуравтаа маш их хайртай. Тэд бол миний шүтээн." хэмээн тэр инээмсэглэв.

    Энхүүлэйгийн хайртай ээж Нэргүй 2009 онд маш ховор төрлийн цусны өвчнөөр өвдөж хүнд мэс засалд оржээ. Энэ мэс засалыг хийлгэхийн тулд аав нь гэр бүлийнхээ гол амин зуулга болсон бүх малыг зарсан байна.

    "Намайг гэртээ гарч ирэхэд манайх юу ч үгүй болсон байсан. Бид бүх малаа зарсан учир амьдрал маш хүнд болсон." хэмээн Энхүүлэйгийн ээж хэлэв.

    Гэсэн хэдий ч энэ сайхан аав ээж 2 үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг учраас удалгүй хөлөө олжээ. Одоо ээж нь оёдлын цех ажиллуулж, аав нь Байгаль хамгаалагч хийдэг.

    Энхүүлэй маш богино хугацаанд "Оригами" хийж сурсан нь ээжийнх нь гарын ур, авъяастай холбоотой. Энхүүлэй "Оригамигийн сургалт бол миний оролцсон хамгийн сонирхолтой арга хэмжээ байсан" гэж тайлбарласан юм.


    Other projects implemented under the World Vision Program