Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ЗӨВЛӨХ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    -

    ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХААЛТЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь орон нутгийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээний ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

    Багц 1: Баянхонгор-2 орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээ

    Багц 2: Бор-Өндөр-1 орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээ

    Багц 3: Зүүнхараа орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээ

    Багц 4: Хайлааст орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээ

    Зөвлөхөд тавигдах шаардлага:

    - Зөвлөх нь хуулийн этгээд болон баг байж болно.

    - Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.

    - Судалгаа, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчинтэй байх.

    - Тайланг англи хэл дээр боловсруулах чадвартай байх.

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой

    үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн

    ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program