ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Зөвлөх үйлчилгээний ажлын зар

    -

    Төслийн нэр: Дэлхийн Зөн Монгол ОУБ “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл

    ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

    (Малын тэжээлийн ургамал тариалах, малын хүчит тэжээл бэлтгэх арга зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах сургалтын байгууллага, аж ахуйн нэгж)

    Сургалтын үндсэн чиглэл/агуулга

    Төслийн зорилтот орон нутгуудад тэжээлийн ургамлын сургалт зохион байгуулна. Сургалтын хөтөлбөр нь дараах агуулгатай байна:

    1. Малчидад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж сургалт зохион байгуулах. Сургалтын хөтөлбөрт доорх агуулга багтсан байх:

    • Тэжээлийн ургамлын төрөл
    • Тариалан эрхлэх боломж, нөхцөл
    • Тариалах арга зүй, хугацаа
    • Хураах, хадгалах, боловсруулах технологи
    • Тэжээлийн ургамлын хэрэглээ
    • Тэжээлийн ургамлыг хольж, боловсруулж ашиг шимийг нэмэгдүүлэх
    • Өрхийн төлөвлөлт

    2. ХАА-н мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж сургалт зохион байгуулах. Сургалтын хөтөлбөрт доорх агуулга багтсан байх:

    • Тэжээлийн ургамлын төрөл
    • Тариалан эрхлэх боломж, нөхцөл
    • Тариалах арга зүй, хугацаа
    • Хураах, хадгалах, боловсруулах технологи
    • Тэжээлийн ургамлын хэрэглээ
    • Тэжээлийн ургамлыг хольж, боловсруулж ашиг шимийг нэмэгдүүлэх

    Сургалтын байгууллагад тавигдах шаардлага:

    Сургалтын байгууллага нь Тариалангийн салбарын бодлого, эрх зүйн баримт бичгүүд болон бусад холбогдох журам, тэжээлийн ургамал тариалах өндөр мэргэшил, туршлага бүхий хувь хүн, хуулийн этгээд байх.

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын mongolia@wvi.org  и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт  илгээж тавигдах шаардлага дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн

    ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program