Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Импакт Плас | 1000 хүүхэд аян

    Импакт Плас/1000 хүүхэд аян

    Дэлхийн Зөн Монгол ОУБ, Ротари ОУ 3450 хамтран 1000 хүүхдийг “Импакт Плас” хүүхэд хөгжлийн клубт хамруулах зорилго тавин ажиллаж байна.

    Монгол улсад нийт хүүхдүүдийн ердөө 22% нь хичээлээс гадуур хөгжлийн клубт хамрагддаг гэсэн судалгаа бий. Энэ тоо нь хөдөө орон нутаг болон хотын захын хорооллын хүүхдүүдийн хувьд бүр ч бага болох юм.

    Мөн өнгөрсөн 2 жилийн турш КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй олон сөрөг хүчин зүйлс нийгэмд урган гарч ирсэн бөгөөд үүнд хүүхдүүд хамгийн ихээр өртсөн. Хүүхдүүд сэтгэл санааны хувьд тогтворгүй, бухимдалтай, айдастай болж, өөртөө итгэх итгэл нь улам багассан талаар олон эх сурвалж гэрчилж байгаа билээ. Хэдийгээр хүүхдүүд эргээд сургуульдаа хамрагдаж байгаа ч бүтэн 2 жилийн хор уршиг тийм ч амархан арилахгүй нь тодорхой.

    Яг энэ цаг мөчид үр дүнтэй аргачлалаар аль болох олон хүүхдэд тус

    лах нь нэн чухал. Тиймдээ ч бид хүүхдүүдийг хүүхэд хөгжлийн клубээр дамжуулан сэргээж, нийгэмдээ оролцоотой болоход нь туслахаар зорьж буй юм.  Ийнхүү 1000 хүүхдийг онцгой аргачлал бүхий “Импакт Плас” клубт үр дүнтэй хамрагдах боломжийг хангах бодит зорилго тавин ажиллаж байна.

     “Импакт плас” хөтөлбөр бол хүүхэд, өсвөр үеийнхэн өөрсдийгөө нээх, давуу талаа олж харах, хөгжих, оролцох, амьдралыг эерэгээр харах, амьдрах арга ухаанд суралцуулах хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хөгжлийн цөм болсон хүүхэд өсвөр үеийнхэн өөртөө болон гэр бүлдээ сайн сайхан өөрчлөлтийг бий болгохын тулд өөрсдийгөө хөгжүүлэх явдал юм.

    Хичээлийн сэдвүүд нь “Өөрийгөө таньж мэдэх нь”, “Найз”, “Харилцааны ур чадвар” гэх мэт энгийн сэдвээс эхлээд “Цахим орчны зөв хэрэглээ”, “Хорт зуршил ба донтолт”, “Үе тэнгийнхэний дарамт гадуурхал”, “Хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх”, “Архи тамхины хор хөнөөл”, “Буруу уруу татлагыг хэрхэн таньж мэдэх, ямар хариу үйлдэл үзүүлэх вэ” зэрэг нийгмийн асуудлыг хөндсөн олон сэдвүүд багтдаг.

    Энэ бол зөвхөн багш ярьдаг биш, хүүхдүүд өөрсдөө аливаа асуудлыг тодорхойлж, өөрсдөөр нь шийдлийг гаргахад чиглүүлдэг хүүхдийн оролцоог хангасан клуб юм.

    Энэхүү клуб нь нэг ээлжиндээ 3 – 4 сар үргэлжилдэг бөгөөд 5 бүлэг, 16 сэдэвтэй 32 цагийн хичээлээс бүрдэнэ. Хичээлийн сэдэв тус бүр 2 цагаар үргэлжлэх бөгөөд 7 хоногт 1 удаа клуб хичээллэдэг.

    Бид энэ бүхнийг хийж, Төв аймаг, Өвөрхангай, Архангай, Эрдэнэт, Баянхошууны нийт 1000 хүүхдэд хүрч ажиллаж чадна. Харин та үүнийг боломжтой болгохын тулд бидэнтэй нэгдээрэй.

    Энэхүү клубын үйл ажиллагаанд 1000 төгрөг хандивласнаар та энэхүү үйл ажиллагааг дэмжих боломжтой.

    Энэ бүхний боломжтой болгохын тулд таны тусламж хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна. Та тусалснаар хүүхдийн нэгэн насны амьдралын түүхийг өөрчлөх боломжтой юм.

    Энэхүү клубийн үйл ажиллагаанд 1000 төгрөг хандивласнаар боломжийг нээнэ. “Импакт Плас” аянд нэгдээрэй. 

    Доорх линкийн дагуу аянд нэгдэж бусдад түгээгээрэй. 

    https://superup.mn/d.htm?fbcli...


    Other projects implemented under the World Vision Program