Ковид-19 цар тахлын үед авах яаралтай хариу арга хэмжээ төслийн хүрээнд онлайн сургалт зохион байгуулагдлаа
Энэхүү төсөл нь Германы Олон улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэгийн санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм

Дархан, Завхан, Дорнод, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын нийт 7 Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын (МСҮТ) 285 багшид "Цар тахлын үеийн ус орчны ариун цэвэр, эрүүл ахуйн бэлэн байдлыг хэрхэн хангах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх" онлайн сургалтыг 2020 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү сургалт нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн санхүүжилтээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед авах яаралтай хариу арга хэмжээ” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг юм.

Цаашид цар тахлын хөл хорионы үед МБСБ-ийн сурагчдад боловсролын чанарыг алдагдуулахгүйгээр хүргэхэд чиглэсэн онлайн сургалтууд болон дижитал контентуудыг багш, сурагчид, эцэг эхчүүдэд зориулан “Нийгмийн эрүүл мэндийн хөгжил шинэчлэлийн хүрээлэн” болон “Социологийн боловсрол төв” ТББ-тэй хамтран боловсруулахаар бид ажиллаж байна.