Коронавирусын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэгчдээ дэмжлээ
Цагдаагийн алба хаагчдад 67,000,000 төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдэлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.
Дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж байгаа хүмүүс бол
- - Өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд гэр бүлийн гишүүнтэй өрхүүд
- - Тэргүүн эгнээнд ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчид
Дэлхийн Зөн олон улсын байгууллага эдгээр хүмүүст хүнд үеийг эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд орлого багатай өрхүүдэд хүнсний яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилласан.
Үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа хийсний үндсэн дээр COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 сарын хугацаатай 2,2 сая ам долларын хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан санхүүжилтийг баталлаа.
Энэ арга хэмжээнийхээ хүрээнд өчигдөр тэргүүн эгнээнд ажиллаж буй Цагдаагийн алба хаагчдад 67,000,000 төгрөгийн өртөг бүхий маск, гар ариутгагч, хамгаалалттай нүдний шил, усны гутал, бүрэн хамгаалалтын цув зэрэг хувийн халдвар хамгааллын иж бүрдэлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.