Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил
Илүү дээр маргаашийг хамтдаа бүтээе!
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Лоринет сангийн санхүүжилттэй Covid-19 эрсдэлээс хамгаалах, яаралтай үеийн хүмүүнлэгийн тусламжийн багцыг тусламж нэн шаардлагатай 1,000 өрх болон 1000 хүүхэд хүлээн авлаа.

    Лоринет сангийн санхүүжилттэй хэрэг

    Лоринет сангийн санхүүжилттэй Covid-19 эрсдэлээс хамгаалах, яаралтай үеийн хүмүүнлэгийн тусламжийг 2020 оны 6-р сараас эхлэн 2 үе шаттай тарааж байгаа билээ. Уг тусламжийн эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Бага-Хангай, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн гэр хороололд оршин сууж буй 1,000 өрхөд хоол хүнс, эрүүл ахуйн багцыг тусламжийг тарааж байсан юм.

    Энэхүү хүмүүнлэгийн яаралтай үеийн хариу тусламж үзүүлэх төслийн эхний үе шат болох COVID-19 вирусын тархалтын эрсдэл болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хоол хүнс, эрүүл ахуйн багц”-д өрхийн нэг сарын хэрэглээ багтаж байв.

    Харин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийн 2 дахь үе шат болох “Сургуульд бэлэн” боловсролын багцад хичээлийн цүнх, үзэгний сав, харандаа гэх мэт хичээлийн хэрэглэл багтаж, дээрх дүүргүүдийн зорилтот бүлгийн 1,000 хүүхдэд өглөө.

    Мөн “Лоринет сан болон Дэлхийн зөн байгууллагын тараасан боловсролын багц, хичээлийн хэрэглэлийг энэ жил хүлээн авсандаа баяртай байна, цаашид улам хичээж онц сурах болноо, маш их баярлалаа” гэж боловсролын багц хүлээн авсан 113-р сургуулийн сурагч н.Ариунхүслэн талархлаа илэрхийлэв.

    Lorinet сан нь (https://www.lorinetfoundation.org/) Болор, Пьер Лоринет нарын зүгээс эмзэг бүлгийн хүүхэд, залуучууд болон тэдний гэр бүлийн амьдралд эерэг, тогтвортой нөлөөллийг бий болгох зорилгоор анх 2013 онд байгуулагдсан гэр бүлийн сан юм. Уг сан нь Швейцарь, Сингапур, Монгол зэрэг улсад салбар оффисуудтай бөгөөд Зүүн Өмнөд Ази болон Франц, Монголын эмзэг бүлгийн иргэдийн боловсрол, ажил эрхлэлт, цэвэр ус, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, санаачлагуудыг дэмжин ажилладаг билээ.

    Дэлхий нийтэд цар тахал тархсан энэ хүнд цаг үеийг хамтын хүчин чармайлтаар даван туулцгаая!


    Other projects implemented under the World Vision Program