Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Лоринет сангийн санхүүжилттэй “Covid-19 эрсдэлээс хамгаалах, яаралтай үеийн хүмүүнлэгийн тусламжын багц” нэн шаардлагатай 1,000 өрх болон 1000 хүүхдүүдэд очлоо.

    Энэхүү тусламжийн төсөл нь Лоринет Сангийн санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм

    УЛААНБААТАР, Монгол Улс: Лоринет сангийн санхүүжилттэй Covid-19 эрсдэлээс хамгаалах, яаралтай үеийн хүмүүнлэгийн тусламжийг 2020 оны 6-р сараас эхлэн 2 үе шаттай эхлэн тараасан билээ. Эхний ээлжинд уг тусламжийг нийслэлийн Баянгол, Бага-Хангай, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн гэр хороололд оршин сууж буй 1,000 өрхөд хоол хүнс, эрүүл ахуйн багцыг тусламжийг тарааж байсан юм.

    Энэхүү хүмүүнлэгийн яаралтай үеийн хариу тусламж үзүүлэх төслийн эхний үе шат болох COVID-19 вирусын тархалтын эрсдэл болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хоол хүнс, эрүүл ахуйн багц”-д өрхийн нэг сарын хэрэглээ багтаж байв.

    Харин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийн 2 дахь үе шат болох “Сургуульд бэлэн” боловсролын багцад хичээлийн цүнх, үзэгний сав, харандаа гэх мэт хичээлийн хэрэглэл багтаж, дээрх дүүргүүдийн зорилтот бүлгийн 1,000 хүүхдэд 2020 оны 10-р сард хүлээлгэн өглөө.

    Багцын тараалтын үеэр мөн “Лоринет сан болон Дэлхийн зөн байгууллагын тараасан боловсролын багц, хичээлийн хэрэглэлийг энэ жил хүлээн авсандаа баяртай байна, цаашид улам хичээж онц сурах болноо, маш их баярлалаа” гэж боловсролын багц хүлээн авсан 113-р сургуулийн сурагч н.Ариунхүслэн баярласнаа илэрхийллээ.

    Lorinet сан нь (https://www.lorinetfoundation.org/) Болор, Пьер Лоринет нарын зүгээс эмзэг бүлгийн хүүхэд, залуучууд болон тэдний гэр бүлийн амьдралд эерэг, тогтвортой нөлөөллийг бий болгох зорилгоор анх 2013 онд байгуулагдсан гэр бүлийн сан юм. Уг сан нь Швейцарь, Сингапур, Монгол зэрэг улсад салбар оффисуудтай бөгөөд Зүүн Өмнөд Ази болон Франц, Монголын эмзэг бүлгийн иргэдийн боловсрол, ажил эрхлэлт, цэвэр ус, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, санаачлагуудыг дэмжин ажилладаг билээ.

    Дэлхий нийтэд цар тахал тархсан энэ хүнд цаг үеийг хамтын хүчин чармайлтаар даван туулцгаая!

    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program