Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Лоринэт сан цар тахлын хүнд үед эмзэг бүлгийн өрхүүдэд цаг үеэ олсон тусламжийг үзүүллээ.

    Лоринэт сан цар тахлын хүнд үед эмзэг бүлгийн өрхүүдэд

    цаг үеэ олсон тусламжийг үзүүллээ

    2020 оны сүүлээс дотоодын халдвар тархалтын нөхцөл байдал хүндэрч, хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ урт хугацаанд үргэлжилсний  улмаас Ковид-19 цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам их нэмэгдсэн билээ.

    Хүүхдийг Ивээх сангаас явуулсан “Ковид-19 цар тахлын далд нөлөө” судалгаанаас авч үзвэл, нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82% нь цар тахлын улмаас өрхийн орлого нь эрс буурсан ба хотод оршин суугчдын 49% нь, хөдөө орон нутагт оршин суугчдын 35% нь ажлын байраа алдсан нь тогтоогдсон.

    Мөн Дэлхийн Зөн ОУБ-аас хийсэн судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн 70% нь өдөрт идэх хоолныхоо тоог багасгах, амьжиргаандаа тааруулан хямд чанар муутай хоол хүнс худалдаж авахаас өөр аргагүйд хүрч, 74% нь 5-аас доош насны хүүхэдтэй, 27.8% нь гэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, 22.1% болон 34,7% нь дор хаяж нэг жирэмсэн эмэгтэй болон 60-аас дээш насны иргэнтэй өрхүүд хамрагдсан байна.

    Тэгвэл цар тахлаас улбаалан үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан ДЗМОУБ-ын цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн нэн эмзэг өрхүүдэд үзүүлэх яаралтай тусламжийг бэлэн мөнгөний шууд тусламж хэлбэрээр үзүүлэх саналыг Лоринэт сан дэмжиж ажиллалаа.

    Өнгөрсөн 2020 онд Ковид-19 цар тахалтай тэмцэх хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хүрээнд бид Лоринэт сантай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн нэн эмзэг бүлгийн 1000 өрхөд хүнс болон эрүүл ахуйн багц, 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгслийн багцын дэмжлэгийг үзүүлээд байна. 

    Харин уг сантай хамтран хэрэгжүүлсэн энэхүү 2 дахь удаагийн хүмүүнлэгийн яаралтай тусламжаар бид 2021 оны 5-р сарын 14-нд багтаан Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн нэн эмзэг 1000 өрх тус бүрт 100,000 төгрөгийн тусламж үзүүллээ.

    Бэлэн мөнгөний тусламж нь цар тахалтай энэ хүнд нөхцөлд хамгийн эрсдэл багатайгаас гадна, урт хугацааны хөл хорионы дараа тусламж авч буй хүмүүст нэн хэрэгцээт зүйлсээ авах боломжийг олгодог хүмүүнлэгийн туслалцааны нэг чухал хэлбэр юм.

    Тиймээс энэхүү тусламжийг дээрх эрсдэлт бүлгийн өрхүүдийг сонгон хамруулж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэнд болон өрхийн амьжиргааг дэмжсэн олон төрлийн ач холбогдолтой төсөл болж байна.

    Бид энэхүү тогтвортой, олон талт хамтын ажиллагаагаараа дамжуулан Монголын хүүхдүүдийн сайн сайхан байдалд эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна.


    Other projects implemented under the World Vision Program