ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Мал эмнэлгийн сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний ажлын зар

    -

    Төслийн нэр: Дэлхийн Зөн Монгол ОУБ “Гамшигт тэсвэртэй орон нутаг”  төсөл

    СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ СОНГОН ШАЛГАРУУЛАХ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

    (Мал эмнэлгийн сургалт зохион байгуулах)

    Сургалтын үндсэн чиглэл/агуулга:

    Төслийн зорилтот орон нутгуудын малын эмч болон малчдад тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан мал эмнэлгийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

    1. Орон нутгийн иргэд, малчдад чиглэсэн сургалтууд:

    • Гоц халдварт, халдварт өвчин
    • Халдваргүй өвчин
    • Паразиттах өвчин
    • Хууль эрх зүйн орчин
    • Эмийн зохистой хэрэглээ
    • Малын ашиг шимийг нэмэгдүүлэх
    • Өрхийн төлөвлөлт

    2. Орон нутгийн малын эмч нарт зориулан онол, дадлага хосолсон сургалтууд:

    • Шинээр гарч байгаа болон дахин сэргэж буй халдварт өвчнүүд
    • Мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд/мэс засал, нөхөн үржихүйн/
    • Уламжлалт мал эмнэлэг
    • Мал эмнэлгийн маркетинг ба үйлчилгээ
    • Лабораторийн оношилгоо, шинжилгээ

    Сургалтын байгууллагад тавигдах шаардлага:

    Сургалтын байгууллага нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох журам болон мал эмнэлзүйн өндөр мэргэшил,  туршлага бүхий хувь хүн, хуулийн этгээд байх.

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын mongolia@wvi.org  и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт  илгээж тавигдах шаардлага, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал

    холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2022  оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн

    ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program