Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН




    МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

    1. ЕРӨНХИЙ

    Дэлхийн Зөнгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь хүүхдийн сайн сайхан байдал ялангуяа зорилтот бүлгийн хүүхдүүдийн сайн сайхан байдлыг хангах, сайжруулах зорилготой ажилладаг.

    Дэлхийн Зөн ОУБ-ын Дотоодын хөрөнгө бүрдүүлэлтийн хэлтэс нь дотоодын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрөөр дамжуулан Монгол хүүхдийн сайн сайхны төлөө тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амьдрал, ирээдүйг сайжруулахын төлөө ивээн тэтгэгч нарыг хүүхдүүд болон тэдний гэр бүл, олон нийттэй холбон харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилготой.  

    Тус албан тушаалын зорилго нь Монгол улсын хэмжээнд орон нутгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр болон олон нийтийн төслүүдийн санхүүжилтийг төрөлжүүлэн нэмэгдүүлэх, хандивлагчтай холбоотой бүхий л маркетингийн үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэхийн тулд хандивлагчдын оролцооны стратеги боловсруулж, дэмжин ажиллах бөгөөд үүний үр дүнд хүүхдийг хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалах гэр бүл хамт олны дасан зохицох чадвар, амьжиргааны чанар дээшилж, олон нийт болон хамтран ажилладаг байгууллагуудын хүүхдийн сайн сайхны төлөөх оролцоог нэмэгдүүлж ажиллах зорилготой.  

    2. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

    Стратегийн төлөвлөгөө боловсруулахад өөрийн хувь нэмэрээ оруулан хувь болон хамтран ажиллагч байгууллагын хандивлагч нарын хүрээнд харилцаа холбоогоо бэхжүүлэх, хандивлагч нартай үр дүнтэй харилцаж, үүний үр нөлөөнд олон хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллах.

    3. Үүрэг хариуцлага

    1. 1. Зорилтот бүлгийн сувгийг тодорхойлох, маркетингийн төлөвлөгөөг багаар боловсруулж, хэрэгжилтэд оролцон ажиллах
    2. 2. Монгол болон гадаад улс дахь боломжит хандивлагч нартай идэвхитэй хамтран ажиллах, харилцаа холбоогоо хадгалах, шинэлэг санаа, санаачлагыг тодорхойлож хэрэгжүүлэх
    3. 3. Боломжит ивээн тэтгэгч, хандивлагч нарт санал болгох төслийн санал болон бизнес төлөвлөгөө боловсруулах
    4. 6. Хандивлагчид хөтөлбөрийн талаарх мэдээ мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүргэх, харилцагчийн харилцаа холбоог тогтмол хангах
    5. 7. Бизнесийн бичиг баримт, төслийн санаа, танилцуулгын боловсруулахад оролцох
    6. 8. Хандивлагчийн хяналтын систем, мэдээллийн сан, хэрэглэгчийн бүртгэл үйлчилгээг зохицуулах
    1. Цахим маркетинг, олон нийтийн дунд зохион байгуулах аян, төслийн үйл ажиллагаа гэх мэт маркетингийн харилцаа холбоог хөгжүүлэх, багаар ажиллан үр дүн гаргах
    2. Ивээн тэтгэгч, хандивлагч руу чиглэсэн уахим маркетинг, олон нийтийн үйл ажиллагаа, аян, арга хэмжээ, айлчлал, богино хугацааны төсөл зэргийг төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлэх

    4. Хүлээж буй үр дүн

    Үүрэг ба үйл ажиллагаа

    Үр дүн

    Урьдчилсан хугацаа

    1

    Зорилтот бүлгийн сувгийг тодорхойлох, маркетингийн төлөвлөгөөг багаар боловсруулж, хэрэгжилтэд оролцон ажиллах

    Багийн жилийн зорилт

    Шаардлагатай үед

    2

    Монгол болон гадаад улс дахь боломжит хандивлагч нартай идэвхитэй хамтран ажиллах, харилцаа холбоогоо хадгалах, шинэлэг санаа, санаачлагыг тодорхойлож хэрэгжүүлэх

    Багийн жилийн зорилт

    Шаардлагатай үед

    3

    Боломжит ивээн тэтгэгч, хандивлагч нарт санал болгох төслийн санал болон бизнес төлөвлөгөө боловсруулах

    Төслийн санал боловсруулах

    Шаардлагатай үед

    4

    Ивээн тэтгэгч, хандивлагч руу чиглэсэн уахим маркетинг, олон нийтийн үйл ажиллагаа, аян, арга хэмжээ, айлчлал, богино хугацааны төсөл зэргийг төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлэх

    Аян, төслийн хэрэгжилтийн үр дүн

    Шаардлагатай үед

    5

    Хандивлагчид хөтөлбөрийн талаарх мэдээ мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүргэх, харилцагчийн харилцаа холбоог тогтмол хангах

    Үйл ажиллагааны тэмдэглэл, системийн бүртгэл

    Шаардлагатай үед

    6

    Бизнесийн бичиг баримт, төслийн санаа, танилцуулгын боловсруулах

    Төсөл, тайлан

    Шаардлагатай үед

    7

    Хандивлагчийн хяналтын систем, мэдээллийн сан, хэрэглэгчийн бүртгэл үйлчилгээг зохицуулах

    Үйл ажиллагааны тайлан, системийн бүртгэл

    Шаардлагатай үед

    4. Мэргэжил/туршлага

     Ур чадвар

    • ü Маркетинг, бизнес, нийгмийн удирдлагын чиглэлээр Бакалавр болон түүнтэй адилтгах зэрэгтэй
    • ü Олон нийтийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн талаарх ойлголттой
    • ü Харилцааны өндөр ур чадвартай
    • ü Авхаалж самбаатай, шинэлэг шинийг санаачлагч байх
    • ü Бусадтай бие даан харилцах харилцаа болон багаар ажиллах чадвар сайн байх
    • ü Англи хэлний бичгийн болон ярианы дунд шатны мэдлэгтэй байх
    • ü Хүүхдийн төлөө ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх

    САНАЛЫН АГУУЛГА

    Боломжит ажил горлигч, гэрээлэгч нь доорх нөхцлийг харгалзан саналаа procurement_mongolia@wvi.org мэйл хаягт явуулна уу.

    Доорх зүйлсээс бүрдэнэ:

    • Өмнөх ажлын туршлагыг агуулсан CV  
    • Өргөдөл


    Other projects implemented under the World Vision Program