Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • МАСАМ2 төсөл чадавх бэхжүүлэх сургалтыг Баруун 7 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт зохион байгууллаа

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй МАСАМ2 төслийн баг “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” чадавх бэхжүүлэх сургалтыг баруун 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн төрийн болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын төлөөллүүд болох нийт 226 хүнд зохион байгууллаа.

    Сургалтын үр дүнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлагад ИНБ-ууд дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх, төрийн салбар дахь зардлын урсгал, хуваарилалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаарх ойлголтыг дээшлүүллээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулах чиглэлээр төр иргэн хэрхэн хамтарч ажиллах, нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашигласнаар төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,   эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад төрөөс хариуцлага шаардах иргэд, ИНБ-ын дуу хоолойг бэхжүүлэх зэрэг үндсэн ойлголтуудыг оролцогчдод өгсөн юм.

    Сургалтад хамрагдсан ИНБ, орон нутгийн төрийн байгууллагын төлөөллүүд хамтран ажлын хэсэг байгуулж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад иргэд, ИНБ-ын оролцоог нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын санал санаачилга гарган өөрийн аймаг, дүүрэгтэй хамтран ажиллахаар боллоо.


    Other projects implemented under the World Vision Program