Нийслэлийн ЕБС-уудын сурагчдад зориулсан хөтөлбөрийн танилцуулах уулзалт боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн танилцуулах уулзалт боллоо.
АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилттэй “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад өсвөрийн клубээр дамжуулан хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн танилцуулах уулзалт 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын Газарт боллоо. Уг арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ, Нийслэлийн Боловсролын Газар, төслийн зорилтот 5 дүүргийн (Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд)-ийн 100 орчим ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд, Боловсролын хэлтэс, Анбаунд Монгол ТББ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төлөөлөл оролцлоо.

Энэхүү хөтөлбөрүүд нь 2011-2016 онд Азийн орнуудад амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөн бөгөөд хөтөлбөрийн агуулгыг МУ-ын хууль тогтоомж, ХХГХ-тэй холбоотой тайлан мэдээ, бодит жишээн дээр үндэслэн Монголын амьдралын онцлог, нөхцөл байдалд тааруулан шинэчлэн найруулсан юм.
Ухаалаг хөтөч хөтөлбөр нь өсвөр үеийнхний хүн худалдаалах болон шилжих хөдөлгөөний тухай үндсэн ойлголтыг дээшлүүлж, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулах зорилготой.
Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой хөтөлбөр нь хүн худалдаалах болон шилжих хөдөлгөөний тухай ойлголтыг өгөхөөс гадна нөлөөллийн ажил зохион байгуулах чадварыг дээшлүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн боловсролын газар, Анбаунд Монгол ТББ-ын 75757875 утас болон uminfo@unboundnow.org мэйл хаягаар холбогдох боломжтой.