Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Нууцлаг баатрын түүх: Хэцүү бүхэн ард үлдсэн

    Намайг бага байхад ээж маань ресторанд тогоочоор ажилладаг байлаа. Ээж их хөдөлмөрч, нямбай хүн. Би айлын ганц охин болохоор надад их хайртай. Би ээж, ах, дүүтэйгээ буурай эмээтэйгээ хороололд амьдардаг байсан юм. Аав намайг ухаан орохоос өмнө нас барсан болохоор аавынхаа талаар огт мэдэхгүй. Ээж сүүлд өөр хүнтэй суугаад, бага дүү маань төрсөн.

    Буурай эмээг нас барахад ээж хойд аавын өрийг дарах гээд байраа зарсан. Зүүн салаанд хашаа байшин аваад, тэрийгээ бас зарсан. Намайг 7 настай байхад бид гэр оронгүй болж түрээсийн байрнаас эхлээд голын эрэг дагуу амбаар, майхан, траншейнд хүртэл амьдарсан.

    Ээж, хойд аав 2 өдөр болгон шил, лааз түүж хоолны мөнгө олно. Ах зах дээр машин угаана. Би 2 дүүгээ хараад, хоол хийж, гэрээ цэвэрлэнэ. Ах бид 2 сургууль соёлд явахгүй. Өдөр болгон нэг хэвийн өнгөрдөг байлаа.

    Ээж нас барахынхаа өмнө “Би ганц охиндоо их санаа зовж байна. Хөвгүүд учраа олоод амьдарчихна.” гэж хэлээд өнгөрсөн. Би дэргэд нь ганцаараа байсан.

    Эмээгийнх сансарт байдаг гэж сонсож байсан болохоор би ахтайгаа тэр хавиар яваад олж уулзаад тэр цагаас эхлэн эмээгийнд байхаар болсон. Удалгүй өдөртөө Дэлхийн Зөнгийн өдөр өнжүүлэхэд явдаг болсон. Тэнд өдөр нь очоод, орой нь эмээгийндээ ирнэ. Эмээ хүүхдүүдтэйгээ их олуулаа амьдардаг болохоор манай 2 дүү, бид 3 Дэлхийн Зөнгийн байранд амьдарч эхэлсэн.

    Ах машин угаагаад, эмээгийнд эсвэл найз нөхдийнхөөрөө амьдарна. Зах амардаг өдөр бидэн дээр ирж уулзана. Дүү бид 3 эхлээд албан бусаар сурч байгаад ерөнхий боловсролын сургууль уруу шилжсэн. Дэлхийн Зөн бидний амьдралыг 100 хувь өөрчилсөн. Хийсэн бүхэн нь сайхан. Бага дүү бид хоёр найрал дууны хамтлагт орж олон олон газраар аялан тоглолт хийсэн. Том дүү маань Шинэ Зеланд улсад Дэлхийн Зөн байгууллагын тусламжтайгаар суралцаж байгаа.

    Би 9-р ангиа төгсөөд коллежид үсчний ангид суралцан төгссөн. Хэцүү бүхэн бүгд ард үлдсэн. Одоо зөвхөн амьдралынхаа төлөө урагш тэмүүлж байна. Элэг бүтэн сайхан амьдралыг мөрөөдөж байна. Одоо би 22 нас хүрчихлээ. Би нэг гоо сайхны салонд маникюрчин мэргэжлээр ажиллаад 2 жил гаруй болж байна. Цаашдаа байранд орж, өөрийн гэсэн унаа тэрэгтэй болоод, дүүгээ сургуульд сургаж сайхан амьдарнаа.


    Other projects implemented under the World Vision Program