Нууцлалын бодлого
Энэхүү нууцлалын бодлого нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ийн цахим хуудас нь ивээн тэтгэгчээс мэдээлэл цуглуулах, ашиглах, хаах харилцааг зохицуулна. Энэ бодлого нь ивээн тэтгэгчийн цахим хуудас дах мэдээлэл төдийгүй Дэлхийн Зөн Монгол ОУБ-ийн санал болгож буй бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэлд хамаарна.
Хувийн мэдээлэл
Дэлхийн Зөн нь донорын хувийн мэдээлэл болон нууцлалыг чандлан хамгаална. Бид таны хувийн мэдээлэл, нууцлалыг хүндлэн таны хувийн мэдээллийг зарах, бусдад түрээслэх болон ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зорилгоор ашигладаггүй болно. Бид зарим тохиолдолд таны хувийн мэдээллийг өөрсдийн ивээн тэтгэгчтэй харилцах харилцаагаа сайжруулж, үр ашигтай болгох зорилгоор гуравдагч этгээдтэй хуваалцаж болно.
ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Бид таны бидэнд өгсөн итгэлийг үнэлэн хариуцлагатай менежмент, үнэн бодит мэдээ мэдээлэлтэй, мөн үр ашигтай хөрөнгийн зарцуулалттай ажиллаж байна. Хэрэв танд ямар нэгэн асуулт, санал хүсэлт байгаа тохиолдолд бидэнтэй +976 7015 5323 дугаараар холбогдоорой.
Дэлхийн Зөн Монгол нь 20 гаруй жилийн турш нэн эмзэг бүлгийн хүүхэд болон тэдгээрийн гэр бүлд туслалцаа үзүүлж ирсэн ба бидний хэрэглэж буй төгрөг болгон энэхүү зорилгыг биелүүлэхийн төлөө бүрэн дүүрэн ашиглагдаж байдаг.
Бид дэлхийн стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын стандартуудыг баримталдаг. Таны санал хүсэлт болон санаачлалыг хэрэгжүүлэхийн тулд бид бүх хүчээ дайчлан ажилладаг ба зарим тохиолдолд таны санхүүжүүлсэн төсөл нь төлөвлөсөн санхүүжилтээсээ давж санхүүжигдэхэд ДЗМ ОУБ-ийн ТУЗ-ийн хурлаар орж зөвшөөрөгдсөн ижил төрлийн төсөлд ашиглагддаг.
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДТЭЙ МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХ НЬ
Таны бидэнд итгэж өгсөн хандивыг хамгийн үр ашигтайгаар ашиглах ба бид гуравдагч байгууллагын сонгон шалгаруулалтад таны хандивын түүхийн талаарх мэдээллийг зарим тохиолдолд танилцуулдаг. Энэ төрлийн мэдээлэл нь бидэнд таньтай адил манай байгууллагатай хамтран ажиллан хүүхдэд туслах хүсэл сонирхолтой хүмүүсийг олоход тус болдог. Энэхүү мэдээллийг бид дамжуулахдаа маш их болгоомжтой ханддаг ба таны хувийн мэдээлэл найдвартай хамгаалагдаж байгаа эсэхийг үргэлж баталгаажуулж байдаг.
ЦАХИМ ХУУДАСНЫ COOKIES
Бусад цахим хуудаснуудын адил, манай цахим хуудас нь хэрэглэгчийн цахим хуудсан дахь хэрэглээг бүртгэж авах болон хандаж буй IP хаягийг бүртгэхийн (үйлчилгээний чанараа сайжруулах зориулалттай тулд 'cookies' ашигладаг. Cookies гэдэг нь таны цахим хуудас уруу хандаж байгаа төхөөрөмж дээр хадгалагдаж буй бага хэмжээний мэдээлэл ба таныг Дэлхийн Зөн Монгол байгууллагын цахим хуудас уруу эргэн хандахад бидэнд таныг танихад ашиглагдах онцгой хэрэгсэл.
Бидний бүртгэж авсан IP хаяг нь таныг ямар цахим хуудас уруу хандсаныг мэдэхэд тус болдог (жишээ нь yahoo.com) гэвч таны цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг мэдэх боломжгүй.
Хэрэв та энэ төрлийн мэдээллийг хуваалцахыг хүсэхгүй байгаа бол цахим хуудас дээрх cookies тохиргоог хааж болно. Гэвч cookies идэвхгүй болсноор унтрааснаар таны зочилж буй цахим хуудасны чанар буурах магадлалтайг анхаарна уу.
Бид дараах зорилготойгоор таны мэдээллийг цуглуулан ашигладаг болно:
- Сервер дэх саатал болон асуудлыг тогтоон илрүүлэх болон цахим хуудсыг илүү үр ашигтайгаар удирдахад тусална.
- Хүн амын талаарх илүү өргөн хүрээний мэдээлэл цуглуулж ямар улс болон домайнаас цахим хуудасны хэрэглэгч хандаж байгааг тогтоох зорилготой.
- Маркетинг болон хөрөнгө босголтын зорилготой.
Зарим тохиолдол бидний урьдчилан үүсгэсэн аюулгүй кодлогдсон асуулгын хуудсаар дамжуулан цахим хуудасны хэрэглэгчид өөрсдийн мэдээллийг өгөх, мэдээлэл авах болон хандив өгөх боломжтой. Бид хэрэглэгчийн өөрийн хүслээр оруулсан харилцах мэдээл (цахим шуудан гэх мэт), таныг тодорхойлох өвөрмөц мэдээллүүд (зарим тохиолдолд ДЗМ байгууллагын ивээн тэтгэгчийн дугаар), санхүүгийн мэдээлэл (картын төрөл, дугаар, дуусах хугацаа). Энэ төрлийн асуулгын хуудас нь хандивыг бүртгэх, зарлагын баримт олгох, бусад Дэлхийн Зөн Монгол байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой байдаг. Хэрэглэгчдийн холбоо барих мэдээлэл нь зарим тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээ авах, санал гомдол өгөх, асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг. Хэрэглэгч ирээдүйд биднээс энэ төрлийн мэдээллүүдийг авахаас татгалзаж болох ба мэдээллээ өөрчлөх сонголтын тохиргоог хийх боломжтой. Санхүүгийн мэдээлэл нь хэрэглэгчийн хийсэн хандивын зарлагын баримтыг эргүүлэн олгох зорилгоор хэрэглэгдэг. Таныг тодорхойлох өвөрмөц мэдээллүүд болох ивээн тэтгэгчийн дугаар цахим хуудасны хэрэглэгчдээс цуглуулах ба манай систем дэх бүртгэлтэй ивээн тэтгэгчийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгах зорилготой.
Манай цахим хуудсанд бүртгүүлэн цахим хуудасны хэрэглэгч болж байгаа тохиолдолд бидэнд зарим нэг тодорхой холбогдох мэдээлэл өгөх шаардлагатай болдог (цахим шуудан гэх мэт). Энэхүү үйлчилгээн нь зарим сонголтод хүн ам зүйн мэдээлэл асууж болно (zip код, нас болон орлогын төвшин гэх мэт). Хэрэв та энэхүү үйлчилгээнээс татгалзахгүй бол бид таны холбогдох мэдээллийг ашиглан тань руу манай төсөл хөтөлбөрийн болон үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх боломжтой байдаг.
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ
Дэлхийн Зөн Монгол байгууллагын цахим хуудас дээрх бүх асуулгын хуудас дээрх хэрэглэгчийн мэдээллийг интернет аюулгүй байдлын протокол буюу “Secure Socket Layer – SSL” дамжин явагдана.
ДЗМ байгууллагын цахим хуудас нь олон улсын баталгаажсан COMODO SSL үйлчилгээг ашигладаг. SSL технологи нь аюулгүй “Uniform Resource Locators – URL” суурилах ба аюулгүй URL нь үргэлж https:// форматаар эхэлдэг.
Хэрэв хэрэглэгчийн ашиглаж буй интернет хөтөч нь SSL таньдаг бол тухайн хөтчийн аль нэг хэсэгт таныг аюулгүй хуудаст нэвтэрснийг илэрхийлэх тэмдэг, тэмдэглэгээ байрлана. Энэ төрлийн баталгаажсан хуудсанд оруулсан таны хувийн мэдээлэл кодлогдон олон нийтийн интернет сүлжээгээр аюулгүй дамжин манай серверт ирж задардаг.
Зарим тохиолдолд хэрэглэгчийн хөтөч нь SSL технологийн дэмждэггүй байх ба хэрэглэгчийн манай SSL баталгаажилттай хуудсанд нэвтрэх хүсэлт хязгаарлагдан алдаа заасан тэмдэглэл хүлээн авна.
Манай цахим хуудас дээрх таны картын мэдээлэл хандив шилжүүлэх тохиргоонд ормогц банкны системд хандан хандивын гүйлгээний баталгаажуулалтын хуудаст нэвтэрнэ. Хандивын гүйлгээ хийгдсэн даруй танд банкнаас гүйлгээний баримт цахим шуудангаар очих ба манай цахим хуудаст гүйлгээний мэдээлэл харагдах болно.
Манай цахим хуудаст хадгалагдсан таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, гүйлгээний мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, хувиргах, илчлэх, устгахаас хамгаалахын тулд бид өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах болон аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.
МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХААС ТАТГАЛЗАХ
Дэлхийн Зөн Монгол байгууллагын цахим хуудас нь хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хуваалцахаас татгалзах боломжийг үргэлж олгодог. Энэ тохиолдолд та манай хэрэглэгчийн менежментийн үйлчилгээг авах боломжгүй болно.
Хэрэглэгчид “Мэдээллээ засварлах” хэсэг дээр дурдсан аргуудыг ашиглан мэдээллээ хуваалцахаас татгалзах боломжтой. Хэрэв та бүртгэлтэй мэдээлэлээ хуваалцахаас татгалзахаар болсон тохиолдолд, “бидэнтэй холбогдох” хэсэг эсвэл +976 7015 5323 гэсэн дугаар луу залгаж хэрэглэгчийн зөвлөх ажилтантай холбогдон мэдээлэл авахаас татгалзах боломжтой.
Энэхүү цахим хуудас нь өөр бусад цахим хуудас уруу хандах холбоосууд агуулж байгаа бөгөөд эдгээр хуудаснууд дээрх нууцлалын бодлого болон туршлагуудыг бид хариуцахгүй болно.
МЭДЭЭЛЛЭЭ ЗАСВАРЛАХ НЬ
ДЗМ байгууллагын цахим хуудас нь хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллээ манай нэгдсэн мэдээллийн сангаас устгах, цаашдаа мэдээлэл хүлээн авахаас татгалзах болон өмнө өгсөн мэдээлээ засварлах боломжтой байдаг.
1. Өөрийн хүсэлтээ цахим захидлаар явуулах. Communications_mongolia@wvi.org
2. Дараах хаягийн дагуу шуудан явуулж болно.
Дэлхийн Зөн Монгол ОУБ, Соманг Плаза, 4 давхар, 13 хороо, Баянзүрх дүүрэг, УБ хот
3. +976 7015 5323 (150) гэсэн дугаар луу холбогдож хүсэлтээ хэлэх.
Бидэн уруу холбогдохдоо та өөрийн холбоо барих мэдээллээ бүрэн бүтэн оруулахаа бүү мартаарай (Үүнд:нэр, утасны дугаар, email хаяг), мөн ДЗМ байгууллагын хэрэглэгчийн дугаар эсвэл хэзээ, хаана бүртгүүлсэн зэрэг мэдээлээ өгч болно.
НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ ЗӨВШӨӨРӨХ
Дэлхийн Зөн Монгол байгууллагын цахим хуудсыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл цахим хуудсыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч цахим хуудас ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.